Тахийн нутгийг өргөжүүлнэ
Олон улсын Тахь хамгаалах холбооны ерөнхийлөгч Томас Фистерерийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Олон улсад Тахь хамгаалах чиглэлд анхаарал хандуулж ажилладаг тус байгууллага нь Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийг өргөтгөх, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас санаачлан боловсруулж буй “Тахь адууг сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг дэмжиж ажиллахыг Байнгын хорооны даргаас хүслээ.

Дэлхийд ховордсон Тахийн сүргийн бэлчээр болсон Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн газар нутгийг Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сум, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумдын нутагт өргөтгөх хүсэлтэй байгаа аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.