Нийтийн тээврийн жолооч нар үүрэгт ажлаа зөв гүйцэтгэмээр байна
Түм түжигнэж, бум бужигнасан их хотын амьдралд яахын аргагүй хэрэгтэй зүйл бол нийтийн тээвэр юм. Өглөө ажилдаа явах, орой гэртээ харихдаа ч автобусаар явдаг хүн олон. Манай улс  нийтийн тээврээр үйлчилж эхлээд нилээдгүй олон жил болсон ч өдийг хүртэл энэ салбар хөгжөөгүй байсаар л байна. Нөгөө л хэдэн элэгдэж муудсан автобуснууд дээрээс нь зарим жолооч нарынх нь харилцаанд авах юм байхгүй. Хүнд сурталтай, хэдэн мал ачаад явж байгаа аятай хурдтай явж байснаа огцом тоормозоо гишгэнэ. Энэ үед дотор  явсан зорчигч нар нь бариулнаас барьж байгаа тулдаа л арай гэж тэнцвэрээ олж зогсдог гэхэд хэлсдэхгүй. Хүүхэд, хөгшид шалан дээр шургаж унах нь энүүхэнд. Жолоочид нь шаардлага тавихад бариулаасаа олигтойхон зүүгдээд явахгүй юу гэж зандрах. Тамхи татаж, зогсолтгүй утсаар ярих нь наад захын асуудал.

Зарим үед цаг тулчихлаа гээд буух хүн байгаа эсэхийг асуугаад зогсолгүй шууд давхина. Иргэд олон нийтийг тээвэрлэх гэж байгаа юм уу, цагтай уралдан улаан галзуу давхих уралдаанд оролцож байгаа юм уу. Бас болоогүй ээ автобус зогсох буудал нь байсаар байхад өнгөрөөд хол очоод зогсчихно, эсвэл буудалдаа хүрэлгүй зогсож хүнээ буулгачихаад давхичихна.  Яарч сандарсан хүмүүс гүйж очиж суухаас өөр аргагүй болдог.  Яахав залуу хүмүүс нь гүйж очоод суучихаж болно л доо. Гэхдээ хөгшин настай хүмүүс яах вэ гэдэг өөр хэрэг. Энэ мэтчилэн автобусны жолооч нарын харилцааны талаар яривал нилээд их юм болох биз. Тухайн үедээ нэг шаардлага тавиад л өнгөрдөг. Шаардлага тавьсан ч урдаас хэрэлдээд л таардаг. Тиймээс энэ зүйлийг иргэд тоохоо больчихсон. Нэг үгээр хэлбэл хэвшил болчихсон гэх юм уу даа. Саяхан нэг настай хүнийг автобусанд суулгалгүйгээр орхиж явсан бичлэг цахим орчинд тархсан. Энэ үйлдэл нийлээдгүй шүүмжлэл дагуулж тухайн жолоочид арга хэмжээ авсан. Гэхдээ баримттай нь ганцхан л болохоос бичлэг хийгдээгүй нийтийн тээврийн жолооч нарын энэ мэт үйлдлүүд олон бий.

 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цэрэн 2020-07-31 01:15:49
    Энэ яааг үнэн маш бүдүүлэг харьцаа муутай тамхи маш их татна нэл угаар л угтдаг хэлэхээр сонсоогүй царайлаж татаж дуусгана бохир заваан хог тоос шороотой ийм л ...
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Үл мэдэх 2020-07-29 10:00:05
    ЭНЭ НӨХӨД ЧИНЬ МАНАЙ ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН БЭЛТГЭЖ БАЙГАА "МЭРГЭШСЭН" ЖОЛООЧ НАР ШҮҮ ДЭЭ. БОДВОЛ ЗАМЫН ЦАГДАА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН СУРГАЛТЫГ НЬ ЯВУУЛДАГ ГЭХ ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зорчигч 2020-07-28 06:24:42
    1. жолооч нар эцсийн буудалын ойролцоох хашаа руу бие засаж , хогоо хаядаг тул Автобусны эцсийн буудалд хогийн сав байршуулах 2. Тамхины тухай хуулийг хэрэгжү...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • na 2020-07-28 05:37:37
    Их хэцүү. Би лав жолоочид үг хэлэхээс айдаг. Чиглэл мэдэхгүй асуухаар бараг л хуц гэдэг. Яагаад ийм юм бол гэж гайхдаг. Харилцаа байхгүй ээ.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-28 05:12:38
    "нилээдгүй" гэдэг ойлгомжгүй үг хэрэглэдгээ болиосой доо...
    162.158.165.71
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2020-07-28 05:36:04
      хха ийм үг ойлгочихдоггүй яасан тэнэг толгой вэ??? монгол хэлний тэр олон үгэнд энэ үг байж л байдаг ш дээ
      162.158.7.214
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-28 05:02:36
    Нийтийн тээврийн жолооч нар үнэхээр бүдүүлэг, кабиндаа тамхи татна, утсаар байнга ярина, цээж нүцгэн жолоо барина. Нийтийн тээврийг хамгийн их муухай харагдуулд...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-28 03:55:08
    ХҮн тээюрлэн замын хөдөлгөөн оролцож буй жолооч нарыг утсаар ярих эрхийг хягаарлах, мөн чанга яригчаар дуу хөгжим тавихыг зогсоомоор байна.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Hatan 2020-07-28 03:54:31
    Үйлчилгээ сайжруулах хэрэгтэй зөв .нийтлэл болжээ
    162.158.7.86
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-07-28 03:24:38
    тасралтгү чалчаад тамхи баагиулсан, наад захн дүрмээ ч баримтлахгүй. камераар н хянаж баймаар аа. цагаан бээлий цагаан цамцаа больё
    162.158.165.71
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-07-28 03:16:41
    Tamhi tatad утсаар ярина
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-28 02:07:41
    Tsalingii ni nemeh heregtei
    162.158.107.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Сараа 2020-07-28 01:44:09
    Маш бүдүүлэг жолооч нар эмэгтэй жолооч нар нь бөөн их зантай хүн хаяж явна хүн ялгуурлана ер нь маш бүдүүлэг бөглөрөөд зогсохоор тамхи татна утсаар чанга чанг...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-28 01:33:43
    Tamhi tatad yawdag joloooch narig yahu
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах