Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлнэ

Улсын онцгой комиссын 27 дугаар хуралдаан өчигдөр /2020/07/28/ болж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх хугацаа, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг наймдугаар сард тусгай үүргийн нислэгээр татан авах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Шадар сайдын 2017 онд баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу холбогдох байгууллагууд 07 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийхэд КОВИД-19 халдвар манай улсын хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар хөрш БНХАУ-д хоногт 160-180 тохиолдол, ОХУ-д хоногт 4-6 мянган хүн халдвар авч байна. Өвчлөл буурахгүй байгаа шалтгааныг хөл хорионы дэглэмийг бууруулсан, иргэд буруу, ташаа мэдээлэлд автаж анхаарал нь суларсан, амны хаалт зүүхээ больсон зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Одоогоор дэлхийн 35 улс онц байдал зарласан бол 22 улс хөл хорио тогтоон, 88 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацааг тухай бүр нь сунгаж байна. 

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлнэ.  Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.