Д.Нямхүү: Өнөөдөр өвчлөл нэмэгдсэнгүй, 66 хүн эмчилгээнд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, 16.858.000  хүн өвчилж, 665.000 хүн нас барж, 10 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 215 мянган хүн коронавирусийн халдвар авч 5 мянга гаруй хүн эндээд байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 520 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.  Нийт батлагдсан тохиолдол 291 үүнээс 225  хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 66 хүн  эмчилгээнд байгаа, 62 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр, нэг хүн хүнд  гэсэн үнэлгээтэй эмчлэгдэж байна." гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus