Н.Мягмар: Хуулийн хүчинтэй хугацаанд л  томилгоонууд түр хийгдэж байна гэж ойлгож болно
Шинэ Засгийн газрын зүгээс хийгдэж буй томилгоотой холбоотой цаг үеийн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмараас тодрууллаа.
 
-Шинэ Засгийн газрын зүгээс шинээр томилж байгаа зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг хууль зөрчиж, сонгон шалгаруулалтгүй томилж байгаа тул энэ талаар танаас тодруулах гэсэн юм. Эдгээр томилгоог ямар хуулийг үндэслэн томилж байгаа вэ?

-Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гээд УИХ-аас баталсан хууль байгаа. Энэ хуулийг барьж шийдвэрлэж байгаа ийм л зохицуулалтууд юм. Өөрөөр хэлбэл түр зохицуулалтууд гэж ойлгож болно. Энэ хуулийн хүчинтэй хугацаанд л  томилгоонууд түр хийгдэж байна гэж ойлгож болно. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Түр зохицуулалт юм.

 -Коронавирусын тухай хуулийн хүчинтэй хугацаанд л үргэлжлэх түр томилгоонууд гэж ойлгож болох нь байна тийм үү? Тийм учраас сонгон шалгаруулалтгүйгээр томилж байна гэж ойлгож болох уу?

 -Коронавирусын тухай хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусмагц эдгээр томилгоонууд Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу хийгдэнэ.
 

ЗГХЭГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-07-31 04:23:27
    Ийм ядуу тайлбар өгч болохгүй ээ. Засгийн газрын Хууль, эрх зүйн газрын дарга юм бол үндэслэлээ ойлгомжтой, тодорхой гаргаж ярих хэрэгтэй!!!
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-30 23:05:44
    Ter zaluu hvvhedvvd chin turiin alband ajillaj bsan turshlaga bhgui turiin alban haagchiin shaardlaga hangahaargui l whvvhedeeree nuhudvvd bna lee
    162.158.7.142
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа 2020-07-30 22:18:55
    зайлуул. ЮУНЫ түр томилолт. инээдтэй байна
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах