Цаг агаараас болж ургац хураалт саатжээ
Энэ оны ургацын урьдчилсан балансаар нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо хураан авах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 212.9 мянган га-гаас 321.0 мянган тонн үр тариа, 11.3 мянган га-гаас 137.8 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 71,0 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 68.4 хувь, төмсний хураалт 85,2 хувь, хүнсний ногооны хураалт 74.4 хувьтай  явагдаж байна.

Тариалангийн бүс нутгаар сарын сүүлээр орсон цасны улмаас ургац хураалтын ажил 1-2 хоног саатаж өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хураалтын ажил жигдрээд байна. Ургац хураалтын ажилд 1200 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан гэрээгээр ажиллаж байна.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр маргааш  баруун болон төвийн нутгаар, нөгөөдөр төв зүүн зүгийн болон говийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орох юм байна.
 

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.