Уул уурхайтай холбогдсон сайдыг шалгах явцад Ганнам дүүргийн гурван хаус илэрсэн үү

Ерөнхий сайд С.Баяр хэдхэн хоногийн өмнө АНУ дахь долоон хаусныхаа асуудлаар шүүхээс хорих ялаар шийтгүүллээ. Үүнтэй давхцаад “...БНСУ-ын Ганнам дүүрэгт гурван хаустай сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газарт ажиллаж байна” гэсэн мэдээлэл тарлаа.

Хэвлэл, олон нийт “...Тэр сайд хэн бэ” гэсэн таамгийг дэвшүүлцгээж байна. “...Би”, эсвэл “...Би биш” гээд хэн нэгэн сайд гарч ирсэнгүй.

Тэгж байтал БНСУ-ын нэр бүхий мэдээллийн сайтууд ч “...Монголын нэг сайд энэ дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг” гэж мэдээлээд эхэллээ. Зүс царай, нэр усыг нь “зүглүүлсэн”, ямар хамааралтай, хэнээрээ дамжуулж уг хауснуудыг худалдаж авсан бэ гэдгийг ч мэдээлсэн юм даг уу даа.

Юутай ч бидний эх сурвалжийн мэдээллээр, тэр сайд одоогийн Засгийн газарт ажиллаж байгаа нь үнэн бололтой. Түүнчлэн уул уурхайн асуудалтай нэр холбогдож, хууль хүчний байгууллага тэр хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. 

Өөрөөр хэлбэл, уул уурхайн ордын асуудалтай нэр холбогдсон сайдын асуудлыг мөрдөн шалгах үеэр БНСУ-ын Ганнам дүүрэгт худалдаж авсан гурван хаус нь илэрсэн байж болзошгүй байна.

БНСУ-ын Ганнам дүүрэг бол амьжиргааны хувьд хамгийн өндөр өртөгтэй, товчоор хэлэхэд баячууд нь амьдардаг. Тэнд орон сууц худалдаж авна гэвэл нэг м.кв нь ойролцоогоор 15 мянган ам.долларын үнэтэй. Тэр нь монгол төгрөгөөр бол 40 гаруй сая төгрөг болно. Монголд 40 гаруй сая төгрөгөөр хоёр өрөө байр ч худалдаж авах боломжтой. Нэг айлын амьдрал шийдэгдчихнэ.

Тэгвэл эрхэм сайдын Ганнам дүүрэг дэх нэг хаусны өртөг нь 600 орчим мянган ам.доллар буюу ойролцоогоор 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэх мэдээлэл байна. 

Мэдээлэл нь ийм тодорхой болж байгаа учраас удахгүй улс дамнаж өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн сайдын нэр ч тодрох буй за. Харин сайд тэр хөрөнгийнхөө эх үүсвэрийг хэрхэн тайлбарлах нь сонин байна.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Б.Дамдин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол улсын иргэн 2020-08-02 03:57:22
    Эх үүсвэр нь мэдээж төсвийн мөнгө, хээл хахууль, өндөр өртөгтөй тендер байгаа. МАН баячуудаа өмгөөлөх байлгүй. Монголчууд хэтэрхий хүлцэнгүй байна даа хөөрхий
    162.158.6.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Za 2020-08-01 15:37:08
    Gangnam d 600.000$ aar neg haus ch avahgu shuu tegej hudlaa yariad yuhev dundaj gaigi afat 20 terbum shuu
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-31 06:58:20
    Боовончихт байж магадгүй .
    162.158.7.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-31 06:09:15
    Эргэлзээ байхгүй Ч.Хүрэлбаатар. Энэ хүн үргэлж хувийн ашиг сонирхолоо бүхнээс дээр тавьдаг...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ????? 2020-07-31 02:47:59
    Offshorchin hulgaichuudiig horongiig ni huraaj mongiig ni Mongol Uls oroo darhad hereglene gesen yu bolow oo ! Eronhiilogch G.Battulgaa ????
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2020-07-31 02:29:47
    жэнко Хүрэлбаатарт хэлсэн шүүдээ одоохондоо схйд болж бай дараа ялаа авна
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-07-31 04:02:43
      Женко бас одоохондоо еөкөө хийж бай ! Тун удахгүй огцроод шорондоо ороод насаараа тэндээ жаргатугай! Хурай хурай !
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах
  • Nam bus irgen 2020-07-31 01:50:05
    Hulgaichuudiin hulgailsan yumiig huigaar ni huraagaachee. Genco Topor 2 yagaad hudluhgui bna. Adilhan idej uusan neentegtei bolohoor gulug tsarailaad bna uu.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • далчгар 2020-07-31 01:16:56
    Хvрэлбаатар ш дээ. Одоо л Хvрэлсvхийн сэлэм сугалахыг харъя
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2020-07-31 01:06:57
    Хүрэлбаатар
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Думаа 2020-07-31 00:57:55
    Хөлс хүч оюунаа дайчилж олсон мөнгөө хүн энгэж зардаггүй адаглаад оймс хийх байлаа
    162.158.6.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-07-31 00:55:55
    Яагаад АН 1 сая гм мөнгө өгч ИХ-д ордог вэ хэнийг ч бус өмчид хуруу дүрэх гэж одоо татвар төлөгчдийн хяналтын хууль ус агаар мэт байна аа хөрөнгөтөн төрсөн
    162.158.6.127
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2020-07-31 01:56:25
      Малаа чи бичсэн юмаа өөрөө унш даа юу ойлгогдож байна
      172.69.45.135
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-07-31 00:39:19
    Хотгор шанага л байр болоо биз дээ өөр хэн байхав дээ. Унгас Хүрэлбаатарыг яаралтай огцоруулах хэрэгтэй
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах