Солонгосын Тэжон хотод үер бууж, 55 машин живжээ

Өмнөд Солонгосын төв хэсэгт орших Тэжон болон хөрш зэргэлдээ мужуудад их хэмжээний борооны улмаас үер бууж олон зуун байшин, машин живж, нэг хүн амиа алдсаныг “Korea Times” мэдээллээ. Солонгосын цаг уурын байгууллага(KMA)-ын мэдээлснээр Солонгосын өмнө зүгт 150 километрт орших Тэжон хотод лхагва гаригийн 18:00 цагаас пүрэв гаригийн 11:00 цаг хүртэл бороо оржээ. Цаг уурын байгууллагаас өнөөдөр мөн бороо үргэлжлэн орохыг анхаарууллаа. Үерийн улмаас Тэжон хотын  “Seo Ward” орон сууцанд амьдардаг нэг хүний зүрх  нь зогсож нас баржээ. 

Тус хотхоны 80 орчим оршин суугчийг онцгой байдлын албан хаагчид завиар  зөөж гаргасан байна. Тэжон хотын захиргаа  28 орон сууц, 85 байр, 55 машин үерт живсэн гэж мэдээлжээ. Мөн үер бууж, зам элсээр хучигдсанаас галт тэрэг нэг цаг саатжээ. Тэжоны ойролцоох Өмнөд Чунчеон мужид гудамжинд мод унасан, байшин усанд автсан гэсэн 118 дуудлага мужийн захиргаанд ирсэн аж. Харин Сөүлээс 90 киломерт орших Чеонан мужид есөн барилга үерт автаж, гурван мотоцикль живсэн байна. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-07-31 01:54:23
    Өндөр хөгжилтэй хөрөнгө мөнгөтэй хариуцлага өндөр ажлын чадвартай Солонгос оронд үер болоход ингэж байхад манайд ч бас аргагүй байдал байдаг бололтой юмаа