Монгол Улс адууны тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг

Монгол Улс 2018 оны байдлаар дэлхийд адууны тоогоороо дөрөвдүгээрт жагсжээ. Харин ямааны тоогоор  10, хонины тоогоор 12, тэмээний тоогоор 12, үхрийн тоогоор 58 дугаарт орж байна. Дэлхийн нийт малын тоо 3838.4 саяд хүрсэн байна. 2019 оны жилийн эцсийн дүнгээр Монгол Улсын малын тоо толгой 71 саяд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгойгоор буюу 6.8 хувиар өсчээ. 

Төрлөөр нь авч үзвэл адуу 4.2 сая, үхэр 4.8 сая, тэмээ 472.4 мянга, хонь 32.3 сая, ямаа 29.3 сая толгой тоологджээ. Дэлхийн хэмжээний мал сүргийн бүтцийг авч үзвэл нийт малын 1.5 хувийг адуу, 38.8 хувийг үхэр, 0.9 хувийг тэмээ, 31.5 хувийг нь хонь, 27.2 хувийг ямаа эзэлж байна. Дэлхийн нийт малын 40 хувь нь Ази, 31.7 хувь нь Африк, 17.6 хувь нь Америк, 7.1 хувь нь Европ, 3.6 хувь нь Австрали тив болон далайн орнуудад байна. Манай орны хувьд хонь, ямаа нь нийт малын 40.8-46 хувийг эзэлж байгаа бол дэлхийн хэмжээнд хамгийн олон тоотой нь болох үхэр сүрэг 1.5 тэрбум толгойгоор тоологдож, нийт малын 38.8 хувийг эзэлсэн байна.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
А.Минжинсор

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д 2020-08-02 06:31:01
    Монгол хүн морьтойгоо байхад хүчтэй шүү гэж хужаа нар айдаг байсан гэдэг. Гэтэл одоо адуугаа яаж хамгаалж байгаа билээ дээ.
  • Unshigch 2020-08-01 04:02:27
    Aduuniihaa toohoor Ehnii guravt ordog uld ornuudig nerlesen bol enehuu medeelel iluu uguijtei boloh bailaa