Монгол эрдэмтэд шинэ төрлийн SARS-CoV2  вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авлаа
Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авлаа.

Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори,  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээжээ.  

Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх УхаанТехнологийн Сангийн дэмжлэгтэйгээр ийнхүү SARS-CoV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл,  молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна. 

             Уг оношлуур нь хүний цус, сийвэнд SARS-CoV2  вирусын халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлэх бөгөөд дараах  давуу талтай  юм. Үүнд: 

 - SARS-CoV2  вирусын халдварын явцыг хянах
- Ковид19  өвчний эмчилгээний үр дүнг хянах
- Дээрх вирусын халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх
- Тусгаарлалтанд байх хүнийг сонгох (хэрэв уг вирусын эсрэг дархлаатай
   бол тусгаарлах шаардлагагүй)
- Эмнэлгийн ажилтнууд SARS-CoV2  вирусын дархлаатай эсэхийг мэдэх,
  (хэрэв дархлаатай бол айх зүйлгүй өвчтөнтэй ажиллана)
- SARS-CoV2   вирусын эсрэг дархлаа тогтоцыг хянах, судлах
- Хүн амын дундах дархалаа тогтолцоо,  “сүргийн”  дархлааг тодорхойлох
- Хэрэглэхэд хялбар, аль ч зэрэглэлийн лабораторид ашиглаж болох  гэх мэт

             Манай эрдэмтэд SARS-CoV2-ийн оношлуурыг бүтээснээрээ түүнийг гарган авах технологи,  цаашид үйлдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлийг бий болгож өгч байгаа юм. Цаашдаа энэхүү оюуны бүтээлийг ашиглаж уг оношлуурыг дотооддоо олноор үйлдвэрлэж ашиглах бүрэн боломжтой. Мөн  энэ нь вирусын халдараас сэргийлэхэд зарцуулах хөрөнгө зардал, гадаадаас ийм төрлийн оношлуур худалдан авах валютыг хэмнэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм. 

Эх сурвалж: МУШУА
Д.Цогзолмаа
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-08-01 18:18:34
    amjilt huseye mundag bna mongol erdemted vaktsin gargahiin tuluu amjilt huseye
  • zochin 2020-08-01 00:27:29
    Баяр хүргэе! Та нарыг хоорондоо муудалцаж байх хооронд жинхэнэ ёс зүйтэй эрдэмтэд нь оношлуураа бүтээчихсэн байна шүү Нямбаяраа! Эрдэмтэй хүн ийм ёс зүйтэй.