О.Магнай дарга Ч.Улаан сайдыг сүрдүүлээд тусыг эс олов
ШӨХТГ-ын дарга О.Магнай Сангийн сайд Ч.Улааныг Төрийн банкинд давуу эрх олгосон хэмээн өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр 960 мянган төг­рөгийн торгуулийн шийт­гэл ногдуулсан нь улс­төрийн хүрээнийхэн хийгээд зарим нэг нөлөө бүхий хүмүүсийн эгдүүцлийг хүр­гэж байсан.Тэгвэл О.Магнай дарга Ч.Улаан сайдыг сүрдүүлээд тусыг эс оллоо.

Ийн хэлэхийн учир нь тэрбээр “Сангийн сайд төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүү­гийн үйлчилгээгээ Тө­рийн банкаар түлхүү авах, тус банкинд байр­шуулах эх үүсвэрийн хэмжээг нэмэг­дүүлэх чиглэл өгсөн нь хууль зөрчсөн хэрэг” гэж олон нийтэд мэдээлж бай­сан.

Тодруулбал өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны бай­гууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад то­хиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хо­риглоно, 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төр­лийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хяз­гаарласан, 13.2.7 аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заал­туудыг зөрчсөн байна.

Тиймээс Сангийн сайдад торгууль оногдуулсан гэж хэлж байсан.

Тэгвэл түүний энэхүү гаргасан торгуулийн шийтгэлийг Сангийн сайд Ч.Улаан эрс эсэргүүцэж О.Магнайг энэхүү 960 мянган төгрөгийн тор­гуулийг ямар үндэслэлд тулгуурлаж ийнхүү торгох болов оо гэдгийг түүнээс асуусан албан бичгийг өөрт нь хүргүүлсэн байна.

Сангийн сайдын О.Магнайд хаягласан албан бичгээс нь цухасхан дурьдвал “ Төрийн банк нь Монгол Улсын засгийн газрын 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 348 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан, одоогоор цор ганц 100 хувь төрийн өмчит компани билээ. Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй банкны хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө, төрийн өмчит банкны хувьд Засгийн газар, түүнээс эрх олгосон этгээд тус тус хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Засгийн газрын 348 дугаар тогтоолоор Төрийн банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг Сангийн сайд хэрэгжүүлдэг болно.

Тус албан тоотыг Сангийн сайд нь Төрийн банкны хувь эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэгчийн хувьд болон Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 12 дугаар тэмдэглэлээр “Төрийн сан, Засгийн газрын дансуудын байршилыг Төрийн банкинд зохистой хэмжээгээр нэмэгдүүлэх замаар зээлжүүлэлтийн эх үүсвэрийг дэмжих” арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамдад тус тус үүрэг болгосны дагуу Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 .1 дэх хэсэгт “Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайд... өмнө дангаар... хариуцлага хүлээнэ...” гэж, 2-т “Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох бай­гууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, бие­лэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ” гэж Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн долоодугаар зүй­лийн 7.1-д “Тайлан, тайлбар, тодорхойлт, бусад бичиг баримтыг хол­­богдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрх­лэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах” эрх, үүрэгтэй гэж заасан боловч албан тооттой холбогдуулан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хүргүүлсэн тайлбарыг харгалзан үзэлгүй зөвхөн нэг талын гаргасан гомдолд үндэслэн шийдвэр гаргасан нь тус хуулийн 20.3.3-т “ Хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариу­цах” гэж заасантай нийцэхгүй байна. Юутай ч таны ирүүлсэн тайлбар, үндэслэлээс дүгнэлт хийж Засгийн газрын бүтцийн байгууллагууд, тухайлбал, төрийн захиргааны төв байгууллага, агентлагийн ажлын уялдаа зохицуулалт, удирдлагын зарчим, хэм, хэмжээ, ёс зүйн асуудал, бодлого үйл ажиллагааг сайжруулах саналаа Зас­гийн газрын хуралдаанд танил­цуулах болно” хэмээжээ.

Түүнчлэн Сангийн сайд О.Магнайг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөнийг нотлох үндэслэл нь эргэл­зээтэй байтал хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр шийт­гэвэрийн хуудсыг тарааж олон нийтэд нэр төрийг минь гутаасан мэдээллийг хийлээ хэмээн ихэд ундууц­сан байх юм.















Тэгэхээр сайдтан О.Магнайг энэхүү албан тоо­тоороо сүрдүүлж байна гэж хэлэх хүн ч олон байгаа юм. Эндээс харахад төрийн монопольчлол далдуур явагдаж байгаагийн нэг илрэл нь Сангийн сайдын О.Магнайд илгээсэн албан тоотоос тодорхой харагдаж байна.

Ямартай ч О.Магнай Өрсөлдөөний тухай хуулийн заалтыг үндэслэн Сангийн сайдыг торгосон хэдий ч үүний цаана хэн нэгэнд давуу эрх олгох байдлыг лобидож яваа нөхрийг О.Магнай харсан ч байж мэдэх магадлалтай юм. Гэхдээ л ШӨХТГ-аас ААН байгууллагад торгууль ногдуулдаг үнэн боловч арга хэмжээ авахуулсан гэх байгуулагууд үнэхээр иргэдийн эрх ашгийг зөрчиж байдаг нь гарцаагүй үнэн.

Сангийн сайд Ч.Улаан ШӨХТГ-аас оногдуулсан энэхүү мөнгөн торгуулийг хүлээн зөвшөөрч торгуулийг төлсөн хэрнээ яагаад одоо О.Магнай руу ийм албан тоот явуулах болов гэдэг нь анхаарал татаж буй юм.

Үнэндээ төр дэмжих ёстой газрууддаа хууль дүрэм баталж дэмждэг, хувиараа бизнес эрхлэж буй хүмүүсийн үйл ажиллагааг боогдуулж байдаг нь Ч.Улаан сайдын илгээсэн албан тоотоос харагдаж байна.

Энэ мэтээр ард олноо алагчилан үзэхгүй гэдгийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Хэрэв төрийн далдуур моно­польчлол цааш үргэлжилбэл хэдхэн эрх мэдэлтнүүд Монгол Улсын хувь заяаг гартаа атгаж суух бололтой.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bandia 2014-10-03 07:14:35
    bandi mini chi amjihgui ee
    49.0.154.233
    Мэдэгдсэн Хариулах
  • muu 2014-10-03 07:04:19
    ➤➤ Iphone 6 (16GB)- 1.799.000 Iphone 6 (64GB) - 1.899.000 Iphone 6 PLUS(128GB) - 2.899.000Usa-s irsen tsoo shine (UNLOCKED) zadlaagui Iphone 6 ba Iphone 6 plus utasnuudiig hyamd uneer zarna.( SILVER, GOLD, GREY )...Utas- 99125210 ☯
    112.72.13.152
    Мэдэгдсэн Хариулах
  • guest 2014-10-03 03:39:48
    yaa ulaan said nam hiilee de,argagui l akul um da . magnai ch mad bolloo do
    202.131.242.154
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2014-10-03 02:46:09
    Said bolchih sanaatai
    203.91.119.100
    Мэдэгдсэн Хариулах