Дүрэлзэн асч байгаа галаас биш дотор хүн байх вий гэхээс л айсан

Энэ сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 4 дүгээр гудамжны 60,61 тоотод гал гарч, тухайн байшинд байсан бага насны 3 хүүхэд, иргэдийн эд хөрөнгийг аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Энхтулга, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О.Оюутанбаатар нартай цөөн хором ярилцлаа.  

-Болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй яриач?

д/ч О.Энхтулга: Тухайн өдөр хариуцсан нутаг дэвсгэртээ үүрэг гүйцэтгээд эргүүл хийгээд явж байсан. 15 цаг орчим айл шатаж байна гэх дуудлага, мэдээлэл ирээд 2 хүрэхгүй минутын дотор манай цагдаа жолооч бид 2 очсон. Хашааны хаалгаар нь орох төдийд өөдөөс гал төөнөж байсан хэдий ч гэр дотор хүн байх вий гэж бодоод очоод цонхоор нь орсон.

д/а О.Оюутанбаатар: Хэдийгээр тухайн айлд хүн байгаагүй хэдий ч яг залгаа байшин нь бас галд өртсөн байсан. Тэр дотор 10 настай 2, 2 настай 1 нийт 3 хүүхэд байсан. Онцгой байдлаас аврах бүрэлдэхүүн ирэх хүртэл ус, шороо цацаж галын дэгдэлтийг багасгах арга хэмжээ авсан.

-Тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдал хэр байв?

д/а О.Оюутанбаатар: Тэр өдөр их салхитай байсан. Тиймээс гал маш хурдацтай тархаж байсан.

-Аврах бүрэлдэхүүн ирэх хүртэл хүртэл ус, шороогоор галын дэгдэлтийг багасгаж байсан уу?

д/а О.Оюутанбаатар: Тиймээ, мөн хөрш айлуудын хүмүүс ус, шороо зөөж өгч туслалцаа үзүүлсэн нь маш сайхан санагдсан.

-Тухайн үед хүүхдүүд ямар байдалтай байсан бэ? Галаас аварсан хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн үү?

д/а О.Оюутанбаатар: Хүүхдүүд маш их айсан, сандарсан байдалтай, зарим нь маш их уйлж байсан.

д/ч О.Энхтулга: Хүүхдүүдийг 2 орчим цагийн дараа аавд нь хүлээлгэж өгсөн. 

-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

д/ч О.Энхтулга: Нэг жил ажиллаж байна.

д/а О.Оюутанбаатар: Тав дахь жилдээ ажиллаж байна.

-Хариуцаж байгаа нутаг дэвсгэрт нь нөхцөл байдал хэр байна вэ?

д/ч О.Энхтулга: Бид Сонгинохайрхан дүүргийн 2,3-р хороог хариуцаж эргүүл, хяналт шалгалт хийж, дуудлага мэдээлэл авч ажилладаг. Хоногт дунджаар 25-27 дуудлага, мэдээлэл ирж байна.

д/а О.Оюутанбаатар: Албан үүргээ гүйцэтгээд явж байх үед энэ төрлийн дуудлага, мэдээлэл ирдэг. Дөрвөн сар орчмын өмнө бас галын дуудлагад ажиллаж байсан.

-Иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд?

д/ч О.Энхтулга: Иргэд маань хүүхдүүдээ харгалзах хүнгүй үлдээхдээ гэрийнхээ аюулгүй байдал /тог цахилгаан, халуун ус, ил гал, бусад эрсдэлтэй нөхөцөл/-ыг сайтар хангаж эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.  

д/а О.Оюутанбаатар: Аль болох боломжоороо хүүхдүүдээ асран хамгаалах хүнтэй үлдээх, хөршийн холбоог сайжруулаарай л гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье.
 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-08-02 06:45:28
    Сайн байна залуусаа, та нарын ачаар эрдэнэт хүүхдүүд амьдрах болсон байна. Ажлын амжилт хүсье.
  • zochin 2020-08-01 18:17:05
    ajlaa sain hiideg mundag zaluust talarhal ilerhiileye
  • Zochin 2020-08-01 17:07:03
    Avkhaalj sambaagaa daichilsan mundag zaluus bna