Б.Ану: Зорьсон газартаа саадгүй хүрээд буцаж ирэхэд үнэхээр их огшдог бас баярладаг юм билээ
Улаанбаатар-Хархорин-Элсэнтасархай-Өвөрхангай-Архангай-Завхан-Увс-Хяргас нуур гэсэн маршруттай явсан ч цаашаа Увс-Улаангом монголын хамгийн том нуур Увс нуур хүртэл 3400 гаруй километр замыг туулан аялалаа амжилттай дуусгаад ирсэн Hunnu international moto club-ын гишүүн Баясгалангийн Анутай ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Баясгалангийн Ану гэдэг. 31 настай. Нөхөр хоёр охины хамт амьдардаг. Энгийн нэгэн бүсгүй байна.

-Саяхан аялалд яваад ирсэн зургаа дэлхийгээр аялцгаая группт нийтэлсэн байсан. Аялалынхаа талаар бидэнтэй хуваалцаач?

-Манай мотоклубынхан хүмүүсийнхээ цаг заванд тааруулан сар болгон холын аялал хийдэг. Энэ зуны эхний аялалаар Сайншанд руу явсан.  Дараагийнх нь Хэнтий аймаг байсан. Харин гурав дахь аялалаараа Увс аймгийн Хяргас нуур орох төлөвлөгөөтэй явсан боловч цаашилсаар Увс нуур хүртэл явчихаад ирсэн. Анх удаа байк болон хүнд ангиллын  мотоциклтой 3400 гаруй километр явж үзлээ. Үнэхээр сайхан байсан. Тиймээс цаашдаа экстрим төрлийн аялалд эмэгтэйчүүд их явааасай, илүү бага зардлаар олон газар үзээсэй гэсэн үүднээс аялалын зургаа цахим орчинд нийтэлсэн юм. Аялалын зургуудыг минь үзсэн хүмүүс маш гоё сэтгэгдлүүд ирүүлсэн байгаа.

-3400 километр зам туулахдаа хэдий хэр хугацааг зарцуулав. Бартаа саад их байсан уу?

-Улаанбаатар хотоос бид 10 гаруй машин 28 мотоциклтой нийт 53 хүний бүрэлдхүүнтэй гарсан. Эдгээрийн хоёр нь л эмэгтэй моточид байсан. Замд явахад  бороо, том том мөндөр орж хүчтэй салхи салхилсан ч шантралгүй өдөрт 4-8 цаг мотоциклоо унаж явсан.

Мөн аялал гэдэг утгаараа ЗЦГ-тай хамтран Яараад яахав дээ аянд нэгдсэн  учраас гар чилэх ядрах үедээ замдаа отоглож амраад явцгаасан. Хяргас нуураас цааш Увс нуур орох хүртэл мөн адил маш их дэржигнүүртэй, чулуутай, элстэй, шавартай гэх мэтчилэн хүнд бэрх замаар явсан. Бартаа ихтэй замаар мотоциклтой явахад үнэхээр чанга байсан ч шантралгүй зорьсон газартаа саадгүй хүрээд буцаж ирэхэд үнэхээр их огшдог бас баярладаг юм билээ. Жинхэнэ аялал гэж үүнийг л хэлэх байх.

-Анх хэзээнээс эхлээд мотоспортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Мотоспортыг сонирхоод олон жил болсон. Хичээллэж чадахгүй явсаар байгаад хоёр жилийн өмнөөс бага охиноо төрүүлчихээд байк төрлийн мотоцикль унаж эхэлсэн юм. Эмэгтэй хүүхэд болохоор гэр бүлийнхэн маань зөвшөөрдөггүй байсан. Хөдөө явах үедээ л ойр зуур хятад мотоцикль унаж хорхойгоо дардаг байлаа. 

-Яагаад заавал мотоспортыг сонгох болов? Эмэгтэй хүнд тохирох өөр олон спорт бий шүү дээ.

-Тиймээ мэдээж эмэгтэй хүн учраас дуу, бүжиг сонирхоод  явж байсан үе бий. Гэхдээ надад тохирох зүйл биш байсан юм болов уу.  Хүн 30 нас хүрээд өөрийгөө болон хийх дуртай зүйлээ олдог гэж сонсож байсан. Мотоо унаад гарах үедээ илүү их эрч хүчтэй, илүү их зүйлийг хийж, туулж чадах юм шиг. Бусдаас арай өөр мэдрэмж өгдөг. Энэ үед  би яг л өөрийгөө олсон мэт мэдрэмж авдаг шүү. Дахиад өөр спорт руу  орж үзэж өөрийгөө соримоор санагдах үе байдаг.  Энэ их эрч хүч, хүсэл мөрөөдөл байхад  би чадах байх гэсэн бодлыг эр зоригийн спорт болох мотоспорт надад өгч байна шүү дээ.



-Энэхүү спортоор хичээллэхэд нөхөр тань хэр их дэмждэг вэ?

- Аливаа зүйлд гэр бүлийн дэмжлэг үргэлж хэрэг болдог. Нөхөр маань өөрөө мотоспорт сонирхдог учраас намайг ойлгож урам, өгч бүр хамгийн анх мотоцикль бэлэглэж байсан юм. Үргэлж ар тал минь болж бат бөх гэр бүлийг бий болгож байгаа ханьдаа маш их баярладаг. Мэдээж хоёр охины ээж гэр бүлийнхээ эзэгтэй нь учраас хобби гээд амьдралаа орхилгүй үр хүүхдээ харж, ажил хийж, дуртай зүйлдээ цаг гаргахад минь тусалдаг ханьдаа хайртай шүү.

-Манай улсад мотоспорт хэр зэрэг хөгжиж байна бэ? Тусгай тэмцээн уралдаан гэж болдог уу?

- Нэг үеэ бодвол cross хөнгөн төрлийн мото тэмцээн уралдаан их болдог болсон ч энэ жил коронавирусийн улмаас тэмцээн уралдаан болсонгүй.  Манай клубын хувьд голдуу хүнд ангилалын мотоциклууд болон байкерууд байдаг. Үүнд зориулсан тэмцээн уралдаан болж байгаагүй. Сүүлийн үед охид, залуус маань мотоспорт их сонирхдог болсон бөгөөд хотын гудмаар төрөл бүрийн  мотоциклууд өнгө загвараараа уралдан давхилдаж байгааг харахад мотоспорт хэр зэрэг хурдацтай хөгжиж байгааг харуулж байгаа болов уу гэж бодож байна.

-Мотоклубынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

- Манай Hunnu international moto club 2019 оны есдүгээр сард байгуулагдсан. Монголдоо хамгийн анхны байкер болон чоппер төрлийн мотоциклчдын нэгдсэн клуб юм. Орос, Герман, Франц, Польш, Солонгос гэх мэт олон улсад салбартай. Улсдаа Баянхонгор, Хэнтий, Сайншанд, Дорнод аймгуудад салбартай. Хоорондоо маш эвсэг найрсаг, бие биенийгээ үргэлж дэмжиж тусалдаг. 80 гаруй эрэгтэй, 6 эмэгтэй моточидтой Монголын хамгийн том мото клуб байгаа.
 
-Байкер, Чоппер хоёр яг ямар ялгаатай юм бол?

-Энэ хоёр төрлийн мото маань загвар хийцээрээ их ялгаатай л даа. Байк төрлийн мотоцикл бол шууд утгаараа спорт загварын уралдааны мотоцикл гэсэн үг. Илүү хурд хүч сайтай 125сс-1300cc мотортой байдаг. Чоппер(cruiser) бол маш хүнд ангиллын мотоцикл бөгөөд 400сс-2000сс хүртэл том мотортой мотоциклууд байдаг. Мөн маш тав тухтай унаа юм. Гадны оронд  голдуу cruiser,harley, davidson мотоциклийг аялалд их унаж хэрэглэдэг.

- Ярилцлагийнхаа төгсгөлийг танд үлдээе.

-Монголдоо аялахаар төлөвлөсөн бол маш сайхан цэвэрхэн аялцгаагаарай. Отоглосон газраа бохирдуулахгүй, байгальд хог хаяхгүй мөн замд гарсан бол яарахгүй, давхихгүй аажуу тайван аюулгүй байдлаа маш сайн хангаад аялж байгаарай залуусаа. Мөн мотоспорт сонирхдог охид залууст манай клубын үүд хаалга үргэлж нээлттэй шүү.




 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонирхогч  2020-08-15 07:39:42
    Мотоспортын тамирчин гэж хэлээгүй сонирхогч гэсэн утгаар аялаж явснаа ярисан бн
  • Rider 2020-08-12 17:22:52
    Мотоцикл сонирхогч дурлагч хальт хөдөлгөдөг хүмүүс одоо тэгээд өөрсдийгөө мото спортын тамирчин гэхээр яг жинхэнэ тив дэлхий олон улсын чанартай тэмцээн уралдаа...
  • Rider 2020-08-06 17:55:47
    Ene klubiinhentei yaj holboo barih ve yaj elseh ve
  • Zaluu  2020-08-06 05:43:39
    Hunnu gej goe klub bnaa
  • Zochin 2020-08-04 05:39:46
    Ene Hunnu gej mundag klub garch irj dee Boonooroo uvs nuuriin shavar dotor unaj bosood yawj baihiig ni harsan argagui l surtei neg setgeltei zaluus bsan
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zoloo 2020-08-04 03:13:52
  • Khishgee  2020-08-04 01:27:06
    Zaluu nas er zorig erch hvch vneheer mundag baharhsan shvv nuhur bas demjdeg gaihaltai yumaa amjilt zaluusaa
  • Tamir 2020-08-03 14:21:19
    3400 km emegtei hun Mongold l iim yum duulaaguim baina Aimar huuhen baina Nohor ni yamar lag demjdeg zalu vee Ehner ni motoo unaad ayalaadMundag gehees oor yugh...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Suhee 2020-08-03 01:46:06
    Engiin neg busgui bish gj ontsolmoor bna huchirheg mundag busgui ter hol gazar bike unaad yawaad irne gdg chine busgui hun btugai erchud ch changa dawaa