Эх дэлхийн мисс тэмцээний бүртгэл өнөөдрөөс эхэлж байна
Манай оронд ардчиллын салхи салхилсан тэр л өдрүүдээс эхлэн хүүхэд залуучуудын хувьд бүх зүйл нээлттэй болж олон сайхан үйл явдлууд жил бүр болох болсон. Үүний нэг нь Олон улсад зохион байгууллагддаг Гоо бүсгүйчүүд шалгаруулах тэмцээнүүдийн жишээ бөгөөд энэ жил анх удаа Miss Earth Mongolia -2014 буюу Эх дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг Монголын Залуучуудын Холбоо, Дэлхийд нэртэй монгол ТББ, Katya zol, Шинэ эхлэлгэсэн байгууллагууд санаачлан зохион байгуулж байгаа юм байна.

 Энэхүү тэмцээн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд залуучуудад экологийн мэдлэг боловсрол олгох, улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах зорилготой. Эх дэлхийн гоо бүсгүйн үүрэг нь “Miss Earth” Сан, НҮБ-ын ЭКО элч болж дэлхийн болон олон улсын хэмжээнд хүрээлэн буй орчин болон бусад байгаль экологийн хөтөлбөрүүдийн нүүр царай болдог бөгөөд тэднийг дэлхийн хэмжээнд хэвлэл мэдээллийн сүлжээгээр сурталчлан таниулах ажлыг зохион байгуулдаг юм.

“Miss Earth” буюу эх дэлхийн мисс тэмцээнийг “Carousel Productions” анх 2001 онд зохион байгуулсан бөгөөд “Miss Earth”нь олон улсын дөрвөн том миссийн тэмцээний нэгдүгээрт ордог. Тэмцээн 21 аймаг нийслэл Улаанбаатар хотыг хамрах бөгөөд бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгүүлэгчид зуны турш зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцон, ирэх наймдугаар сарын 29-30-ны өдрүүдэд “Miss Earth Mongolia-2014” сүүлийн шалгаруулалтад оролцоно. Тус шалгаруулалт “Ус чандмань эрдэнэ” уриан дор зохион байгуулж үндэсний ялагчийг тодруулах юм.
Харин Үндэсний ялагч мисс  ирэх 10-р сарын 30-нд Филиппин улсад болох тэмцээнд оролцох эрх өвөртөлнө.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.