Аль ч засагт нүүртэй Б.Мөнхбаатар

19 жилийн дараа хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдэл нэмэгдсэн.  Ерөнхий сайд  танхимаа бүрдүүлж сайд нараа томилох, эргээд хариуцлага тооцох, чөлөөлөх эрхтэй болов. Мөн давхар дээлний асуудалд квот тавьж өглөө. Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараах анхны Засгийн газар байгуулагдан ажилдаа ороод байна. 

У.Хүрэлсүхийн багт санаанд оромгүй, олны танихгүй улстөрчид, “битүү морьд” нэжгээдээрээ орж ирсэн гэхэд болно.  Харин Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын хувьд шинэ хүн биш байв.  Учир нь тэрээр Засгийн газрын өмнөх бүрэлдэхүүнд багтаж,  БХБ-ын  дэд сайдаар ажиллаж байсан.  Түүний өмнө буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. Мөн 2014-2015 онд Ч.Сайханбилэгийн хамтарсан Засгийн газарт  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилогдон ажилласан. Аль ч засагт нүүртэй, МАН-ын туршлагажиж яваа, тулхтай улстөрчдийн нэг. 

Мөн  өнгөрсөн онд түүний нэр Нийслэлийн Засаг даргад яригдаж байсан. Нийслэлийн дунд шатны байгууллагаас эхлэн, Баянзүрх гэх том айлыг удирдсан туршлагатай.  2009 онд  Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын үед орлогч даргын албыг хашсан.  Тиймдээ ч хотыг удирдах  боломжит хувилбар гэж намынхан нь үзсэн хэрэг.   Гэхдээ тэрээр тухайн үед намын бодлого хэмээн мэдэгдэж нэрээ татаж байсан.  МАН дотор түүнийг хотын фракцийн хүн гэж хэлдэг.  Нөгөө талаар  “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал болоход нь хотын даргын суудалд зүтгэхэд ч нь  УУХҮ-ийн сайд асан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар  Б.Мөнхбаатарыг лоббидсон гэдэг яриа бий.  
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар 1975 онд Улаанбаатар хотод төрсөн,  эцэг, эх нь Говь-Алтайн гаралтай ч Төв аймагт өсч өндийсөн. Тэрээр 1993 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд элсэн хими технологич мэргэжлээр төгссөн байна. Мөн МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын анги, Хуульзүйн сургуулийг дүүргэж, 2004-2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан байдаг. 

Түүний 2019 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулъя. Өөрийн орлого  26 сая 808 мянга, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 283 сая гэжээ.   893 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, барилга байгууламж,  хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай.  Тээврийн хэрэгсэл: KIA Sorento  20 сая төгрөгийн үнэтэй.   Зургаан сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр адуутай.  46 саяын үнэ бүхий газартай.  Үнэт эдлэл 75 сая төгрөг, хадгаламждаа 14 сая төгрөгтэй, зээлгүй хэмээн мэдүүлжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Т.Батсайхан

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-08-06 01:14:19
    энэ үү дээ. пялдага бөгсчин байна шүү дээ. мэдлэг байхгүй хүн дээ.
  • иргэн 2020-08-05 18:04:28
    жинхэнэ манан бна даа
  • zochin 2020-08-05 13:46:44
    Аль ч засагт нүүртэй байдаг нь бөөрөнхийлж явдаг нь байх. Үнэхээр эрх мэдэлтэй сайд юм бол барилгын хөгжлийн төвийн лабораторийг дүүргэсэн хогны асуудлаа шийд ...
  • Нар 2020-08-05 03:42:50
    Энэ цаг үед нүүртэй биш мөнгөтэй бас пялдага занг төгс эзэмшигч гэж хэлдэг болсон
  • unfan 2020-08-05 01:47:27
    Арслантай гүүрний арслан шиг царайтай, аль ч төрд нүүртэй, хийсэн зүйлгүй, хэлэх үггүй ч зальжин нөхөр.