Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд дуусгах боломжгүй гэжээ
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын талаар асуулга тавиад байсан юм.

Тэгвэл салбарын сайд асуулгад дараах хариултыг өгсөн байна. Асуулгын хариуд, зам барилгын ажлын хэрэгжилтийн явцад үүсээд байгаа нөхцөл байдал болоод цаг агаарын нөхцөл байдалд үндэслэн 2020 онд
 
  • Багц 1 хэсгийн 37.26 км
  • Багц 3 хэсгийн 45.74 км
  • Багц 5 хэсгийн 30.53 км буюу нийт 113.53 км авто замын хучилтын ажлыг 10 дугаар сард багтаан дуусгаж, 11 дүгээр сард холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, 12 дугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Харин Багц 2 хэсгийн 45.5 км болон Багц 4 хэсгийн 45.08 км нийт 90.58 км авто замыг ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон.

Тиймээс энэ хэсгийн үндсэн болон тур замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахаар АХБ, гүйцэтгэгч болон зөвлөх компаниудтай зөвшилцөж байгаа аж. Эдгээр багц хэсгүүдийн нийт 70.48 км-т хуучин хучилтаар хөдөлгөөн явагдаж байгаа ба тус хэсгүүдэд гарсан нүх болон бусад эвдрэлүүдийг засварлах, хучилт хуулагдсан байгаа нийт 20.1 км хэсэгт хөнгөвчилсөн суурь, хучилт барихаар холбогдох тооцоо, судалгааг хийж байгааг мэдэгджээ.

Асуулгын хариу дэлгэрэнгүй







Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АН 2020-08-07 01:10:32
    АВИЛГАЛ ОРСОН БҮХЭН ИЙНХҮҮ ТӨГСДӨГ ЖАМТАЙ БОЛОЙ
  • zochin 2020-08-06 13:46:49
    Enh-Amgalan hariutslaga huleeh heregtei bas Darxanchuud vnen t1 yumaa MANAN-g songodog zam shigee tarhitai
  •  2020-08-06 08:47:28
    жаал жуул засаж нүх довгүй болго л доо: байгаль сүйдлээ. зам гэж замбараагүй их байна. эвдээгүй үасмал замын хэсэг хуулсанаа засаад өгөөч.
  • Zaashid Anhaar ! 2020-08-06 07:46:46
    Enkhamgalan geed neg erguu saidanzar ajlaa medehgui, udirdah chadwatgui deer ni setgelgui zohion baiguulah chadwargui ! ... Iim huneer said tawij l baidag !!!
  • !?! 2020-08-06 05:10:47
    2019 онд уг замыг дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч манай ЗТЯ-ны сайдын хариуцлагагүйн улмаас хамаг ажил хойшилсон!!! Энэ жил COVID19 шалтаг болов!