Дарханы замын үлгэрийг Л.Халтар сайд үргэлжлүүлэн бичнэ
Өнгөрсөн оны сүүлч гэхэд Улаанбаатар Дархан чиглэлд дөрвөн эгнээ цоо шинэ замаар зорчих төлөвлөгөө боловсруулсан. Улмаар тус чиглэл дэх замыг бүхлээр нь хуулж, замын ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг өргөтгөн шинээр барих ажлын эхлүүлсэн байдаг. Оны төгсгөл болоход цаасан дээрх амлалт, бодит ажил болсонгүй. Тус чиглэлд зорчигчид эвдэлж, сүйтгэгдсэн замаар зорчиж, төрийн алдаатай шийдвэрийн горыг амсаж байна. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ. Нэг үгээр өмнөх Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн үлгэрийг энэ удаагийн сайд Л.Халтар үргэлжлүүлэн бичнэ гэсэн үг. 2021 он гарахад хэдхэн сар үлдээд байна. Удахгүй хүйтэн сэрүүний улиралтай золгох учир замын ажил үргэлжилнэ гэдэг ч үлгэр.

Үүнийгээ ч салбар яамныхан хүлээн зөвшөөрч энэ онд Дарханы замын ажил дашин шог болж байгаа  гэдгээ мэдэгдлээ хийжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг бүхий олон улсын тендерийг тус банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулсан.

Дээрх гэрээгээр замыг ажил эхэлснээс хойш 365 хоног буюу нэг жилийн дараа дуусгахаар заасан ба 2019 оны 06 дугаар сарын 21-нд зам барилгын ажил эхэлж, жилийн дараа дуусгахаар төлөвлөгдсөн байв. Энэ дагуу 2019 онд нийт зам барилгын ажлын 70 орчим хувийг гүйцэтгэж, хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн ч нийт ажлын 25.1 хувийг гүйцэтгэсэн гэж байгаа. Замын ажил төлөвлөгөөнөөс хоцорсонд цаг агаарын хүндрэл болон бусад хүчин зүйлүүд байсан ч зарим гүйцэтгэгч байгууллагын удирдлага зохион байгуулалтын хангалтгүй байдал нөлөөлсөн гэдгийг дуулгаж буй.

Нэг үгээр салбар яамныхан Улаанбаатар Дархан чиглэлийн замын ажил ийнхүү гацаанд орсныг цаг агаарын саатал, коронавируст халдвар, Хятад  компаниудтай хамаатуулан тайлбарлах гэж оролдож байна. Гэтэл энэ бүхэн үнэн чанартаа ажлаа мэддэггүй, зохион байгуулалтгүй, урагшгүй яамны үнэн төрх байсан гэдгийг ухаарах хэрэгтэй. Үүнийг салбарын шинэхэн  сайд анхааралдаа авахад илүүц биз.

Шинэ сайд Л.Халтар түүний нөхөд өнөөдөр тус замын ажлыг эхлүүлэхээр эхний ээлжийн Багц 1, Багц 3, Багц 5 хэсгүүдийн удирдах болон голлох инженер, техникийн нийт 26 гадаад ажилтан оруулж тусгаарлаж, ажилд нь оруулсан. Мөн дараагийн ээлжийн ажиллах хүчийг оруулж ирэхээр бэлтгэл ажилдаа орсон гэх. Ийнхүү хүйтэн сэрүүний улиралтай зэрэгцэн замын ажлыг эхлүүлэх төлөвлөгөө хэрхэн хөрсөн дээр буухыг харах л үлдээд байна. Цаашид Улаанбаатар Дарханы чиглэлийн зам тавих үлгэр хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Халтардсан зам 2020-08-12 09:20:15
    Халтар дэд сайд байхдаа халтуурдсан зам одоо бур Халтардлаа
  • Мөнх  2020-08-10 00:50:39
    Энэ халтар дэд сайд байхдаа энэ замыг будлуулаа биздээ
  • Зочин 2020-08-09 10:17:00
    Одоо хүйтрэхэд хоёрхон сар үлдлээ техинологи зөрчвөл чанаргүй зам болно шүү дээ энэ жилдээ орхих хэрэгтэй хаоин ирэх жил дөрвөн сараас эхлэх хэрэгтэй
  • Zochin  2020-08-09 07:35:25
    Tumur zam ruu hamag anhaarlaa handuulaad Darhaniig toohgyi baina
  • Zochin 2020-08-09 05:00:29
    Yahgaj ulger gej yanz bureer muulj bichdeg yumbede. Neg heseg n hiihgej zutgeed baihad nuguu heseg n iim balai teneg niitlel tavij baidag...
  • Zochin 2020-08-07 09:14:11
    UBTZ d Haruytslagatai ajiltan baisaan. Ugluunii 05.00 zarimdaa 06.00-07.00 -ohoorond borvi bohis hiilgui ajillaj baigaa hesgiin zamchdiin tsagiig neg narna u...
  • Бат 2020-08-07 03:59:14
    Монголчуудад газар мундсан биш хуучин замаа л байлгаад зэрэгцээ тавих байлаа
  • Зочин 2020-08-07 03:50:51
    Энэ яаманд ажлаа мэддэг хү байхгүй. Төрийн нарийн Батболд. Энхжаргал. Билгүүн г.м хорчингууд тендер болгоныг будилуулж байр.машинтай болцгоож бна. Сайдаа !!!
  • иргэн 2020-08-07 03:21:35
    О.Онон 18хан өгүүлбэр бичихэд ямар их алдаа вэ?Шинэхэн салбарын сайд биш Салбарын шинэ сайд.Салбар яамныхан биш салбарын яам.Гэгээлэгбус мэдээ бичиж байж ая яа ...
    • Oнон 2020-08-07 06:52:01
      Би Ардчилсан нийгэмын сэтгүүлж көөн. Дураараа бичик эрктэй. Зөв бичихыг шаардаж бидний эрк чөлөөг боогдуулахгүй шүү, Зөв бичдэг нэг сэтгүүлж олчих П..уудаа
      • Завтай нөхөрт 2020-08-12 10:45:23
        Нэг хаягаас яасан олон бичдэг маланцар вэ чи
  • novsh 2020-08-07 01:49:12
    setgelese ajlaa hiideg mongol hunee ajiltai orlogotoi bolgohod anhaardag zasag tor udirdlgatai boloh yumsan, tenderiin hulgaichuda barij shiitgeesei
  •  2020-08-07 00:41:49
    тэр олон сайдууд өөрсдийн амиараа төлөх байлгүй.