Цагдан хоригдсон хүмүүс өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах боломж бүрдлээ
Баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүсийн өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхийг хангах зорилгоор өчигдөр Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа В.Нямгомбо, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн З.Сүхбаатар нар оролцлоо. Энэ үеэр Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх “Цагдан хоригдож буй үйлчлүүлэгчтэйгээ өмгөөлөгч ганцаарчлан уулзах боломжгүй байсан. Иймд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч нар удаа дараа санал хүсэлтээ тавьж байсан юм. Мөн энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хүртэл хандсан. Тус комиссын зүгээс ШШГЕГ-т албан шаардлага хүргүүлсэн. Энэ бүхний үр дүнд өнөөдөр уг асуудлыг ШШГЕГ-аас нааштайгаар хүлээж авч, шийдвэрлэх алхмуудыг хийж байна” хэмээсэн юм.
 
 Энэхүү санамж бичгийг үзэглэснээр хоригдсон этгээдийн өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхийг бүх талаар, ямарваа хориг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх боломжтой болж буй юм. Санамж бичгийн хурээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь өмгөөлөгчид үйлчлүүлэгчтэйгээ битүү хаалттай цонхны цаанаас утсаар холбогдон ярьж байгаа одоогийн нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчилж, өмгөөлөгч үйлчлүулэгчтэйгээ шууд нүүр тулан уулзах нөхцөл, боломжийг бүрдүүлэх аж. Харин Өмгөөлөгчдийн хороо нь хорих байрны дотоод журам, түүний өмгөөлөгчид хамаарах хэсгийг сурталчлан таниулах, өмгөөлөгчөөс хорих байранд мөрдөх журмыг зөрчсөн үйлдлийг Холбооны эрх бүхий этгээдээр гаргуулан шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээг авах юм.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.