Н.Тавинбэхийн анхаарал татаж, асуудал дагуулж мэдэх ХОМ
Шинэ Засгийн газар бүрдэж сайд нар ажлаа хүлээж авснаас хойш яг нэг сарын хугацаа өнгөрч байна. Тухайлбал, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдрөөс яг сарын өмнө Монгол Улсын Эрчим хүчний салбарыг толгойлохоор тамгаа гардан авсан юм. Н.Тавинбэхийн хувьд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёроос захирал болтлоо дэвшсэн нэгэн. Түүнийг нь салбарынхан мэргэжлийн ур чадвар сайтай ч албан тушаалын амбиц ихтэй нэгэн гэж дүгнэсэн байх. Н.Тавинбэхийн хувьд 20 жил ажилласан салбараа орхин Багануур дүүргийг Засаг даргаар хоёр жил ажиллаж байгаад нэг их удалгүй “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын албандаа буцаж очсон байдаг. 

Насаараа төрийн албанд зүтгэсэн Н.Тавинбэхийн хувьд хурааж хуримтлуулсан зүйл багагүй. Тухайлбал, Н.Тавинбэхийнх гэдэг айл хоёр мянга хол давсан малтай. Бүр тодруулбал 533 адуу, 139 үхэр, 1580 хонь, 220 ямаатай. Анхаарал татмаар зүйл бол Н.Тавинбэхийг малаа 423 сая төгрөгөөр үнэлсэн байх.  672 бод, 1740 бог малын үнэлгээ гэхэд тэнэг хүн ч итгэхээргүй тоо юм.

Мөн Н.Тавинбэх нь гурван орон сууцаа 235 сая төгрөгөөр үнэлсэн байна. Чухам ямар байршил дахь гурвын гурван орон сууц дээрх мөнгөн дүнгээр үнэлэгдэж байгаа нь эргэлзээ дагуулж байгааг хэлэх нь илүүц биз. Мөн Н.Тавинбэхийн ХОМ-тээ мэдүүлсэн эзэмшиж байгаа газрын үнэлгээ ч уншигч таны анхаарлыг татна. Түүний хувьд эзэмших эрх бүхий есөн байршилд 1-500 хүртэлх га газартай. Өнөөдөр бол Монгол Улсын нэг иргэн байтугай нэг нэг өрхөд 0,7 га газар олдоход бэрх болсон цаг. Гэтэл насаараа шахуу төрийн өндөр алба хашсан Н.Тавинбэх дарга 9 газарт маш их хэмжээний газар эзэмшиж, үүнийгээ байж болох хамгийн доод хэмжээгээр буй 21 сая төгрөгөөр үнэлсэн байгааг холбогдох албаныхан анхааралдаа авах биз. 

Сайдынх жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой, 60 гаруй сая төгрөгийн хадгаламжтай, 270 сая төгрөгийн авлагаа авч чадалгүй гурван жилийн нүүр үзсэн. Мөн 200 шахам сая төгрөгийн зээлтэй. Энэ нь  гурван жилийн турш нэг их буураагүй, нэг үгээр төлөлт бараг л хийгдээгүй гэсэн үг. Н.Тавинбэх Разно импекс нэгдэл ХК-ийн 21 хувийг эзэмшдэг тухайгаа ХОМ-доо мэдүүлж. Түүний хувьд төрийн өндөр албан тушаалтнуудын нэгэн адил албан тушаал ахихын хэрээр бэл бэнчингээ зузаатгаж авсан байгааг ХОМ-ээс харж болно. 


О.ОНОН 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hyn 2020-08-10 16:10:51
    Hyniig sordohoon bolizgoo, ta nar iimboltloo yadyyrchihaa yu ? Hen ch yamarch herengetei baij bolno suu. Ene yed chini odoo hiij baigaa ajilaan sain hiine. Ene ...
  • Хангай 2020-08-08 14:51:03
    Өмхий луйварчин
  • ЗОЧИН 2020-08-07 08:25:53
    УБЦТӨХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ДАРГА БАТТҮШИГИЙН ХАМААТАН ГЭСЭН
  • ЗОЧИН 2020-08-07 08:10:08
    Д.БАТЧУЛУУН ГЭЖ ТЭЖЭЭВЭР ТЭТГЭВЭРИЙН ӨВГӨНД ЗҮГЭЭР СУУЛГАЖ 4 ЖИЛ ӨНДӨР ЦАЛИН ӨГЛӨӨ
  • ЗОЧИН 2020-08-07 07:48:12
    УБЦТСТӨХК-ИЙН ДАМПУУРЧ ДУУСАХ НЭЭ ӨНГӨРСӨН 4 ЖИЛ МЭРГЭЖЛИЙН БУС ЖДҮ-ЧИНЬ УДИРДСАН ТЭР ДУНДАА ЖИЖИГХЭН ДҮҮРЭГ ЧИНГЭЛТЭЙ НЬ БҮР 2 ДАРГАТАЙ 4 ЖИЛИЙГ ӨНГӨӨӨРӨСӨН
  • иргэн 2020-08-07 04:39:04
    Бас нэг шуналын тулам, бирд бна дөө. Төрийн албыг иймбулай амьтдаас ангид байлгах ёстой. АТГсайн шалгах хэрэгтэй.Үндэсгүй хөрөнгөжих гэдэгзүйл ангиЭХ-д бий шүү ...
  • иргэн 2020-08-07 03:54:33
    Хятад нэртэй байх юм угшилийг судалж үзвэл яасан?
    • З 2020-08-10 12:00:48
      Эх барьсан эмч нь өгсөн нэр гэнэлэ. Наадмаар төрсөн, бэх батын Бэх. Хийх юмгүй, оюуны доройтолд орцон оркуудын нэг үү өөрөө
  • зочин 2020-08-07 03:38:52
    газар нэг хүнд ийм олоноор өгдөг байсан юмуу
  • Бат 2020-08-07 03:25:24
    Хоосон байж болохгүй бас юмтай байж болохгүй хүн гэртээ цахилгаантай болох гэж л нэг ч төгрөг өгөхгүй хөрөнгө нь энэ хүний л хөдөлмөр