МҮИС-ийнхан ЭХЭМҮТ-ийн газар луу халдлаа
Зураг дээрх үйл явдал өнгөрсөн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд талын хашааг эвдэж буй үйл явц. Бүр тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд байрладаг Монголын үндэсний дээд сургуулийнхан хашааг эвдэж, тус төвийн эзэмшил газар луу халдахыг завдсан үйл юм. Энэ бол анхных биш бөгөөд удаа дараа дээрх үйлдлийг давтаж тус төвийн эзэмшил газар луу халдаж байгаа үйлдэл юм.

Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудаснаа “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд байрладаг Монголын үндэсний дээд сургуулийнхан манай байгууллагын хашааг эвдэж, ТӨВИЙН ЭЗЭМШИЛ ГАЗАР ЛУУ ДАХИН ХАЛДЛАА. Эмч, ажилчдын төлөөлөл рүү МҮДС-ийн эдийн засгийн тэнхимийн багш гэх эмэгтэй 10 гаруй эрчүүд дагуулан гарч ирж хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн, манай харуул хамгаалалтын ажилчдыг зодох гэж дайрч бид цагдаад дуудлага өгч, хэрүүл маргааныг таслан зогсоолоо” хэмээн бичжээ.



Сүүлийн жилүүдэд Монголын үндэсний дээд сургууль гэх байгууллага Монголын  хууль дээр сандайлсан, хууль зөрчигч байгууллага болон хувирсан. Өдөр бүр шахуу зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нь үл мэдэгдэх шинэ анги нээж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Нэг үгээр сүүлийн жилүүдэд дипломтой ажилгүйчүүдийг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа газар бол МҮИС. Үүгээр дуусахгүй Зайсангийн аман дах газрын маргаантай асуудлаар БОАЖ-ын яамтай маргаан үүсгэсэн гэх мэт тус сургуулийг тойрсон хууль зөрчсөн асуудал дуусахгүй их. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын цор ганц гэгддэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн газраас хумслахаар ийнхүү дуулиан дэгдээв. Чухам хэн гээч эрх мэдэлтний заавар зөвшөөрлөөс тэд ийн Монголдоо ганц ЭХЭМҮТ-ийн газар луу санаархах зөвшөөрөл өгөв гэх асуулт анхаарал татаж байна. Тэд ийн хүч түрэн хашаа хатгах гэж улайран дайрч байгаа асуудлыг анхааралдаа авах цаг болоод байгааг хэлэх нь илүүц биз. Бүх л бүтэн улсын эмнэлгийн газарт хашаа хатгаж, хууль журмыг гишиглэж буй МҮИС-т төр төмөр нүүрээ харуулах цаг болсон гэдгийг сануулах нь илүүц биз. 

Бид энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2020-08-13 01:31:06
    naad surguuli geed bgaa malcdiin mungiig deeremddeg shavar baishinguud chini ali ertnees Mongol Ulsiin Ikh Surguuliin oyunii emchid haldaad neriig ni deeremdsen...
  • зочин 2020-08-11 03:06:31
    МУИС-ийн нэрийг зээлдэн луйвар хийж буй. Энэ сургуулийн нэрийг англи руу орчуулахад МУИС-ийнхтай адил байдаг тул (NUM, MNU) гадаадын зарим сургууль андуурч
  • Зочин 2020-08-10 14:37:34
    Энэ терийн хууль уйлчлэдэггуй хулхийн бохир сургуулийн эзэд нь хэн бэ?!!! Боловсролыг шившиг болгож байгаа байгууллагыг даруй хаа! Дандаа луйвар!
  • Булчин 2020-08-10 10:24:52
    газрыг хэн булчинтай том машинтай хүч чадалтай нь авдаг болсон юм бишүү
  • Шууданч 2020-08-10 08:13:02
    Төрийн нэлээд том хүн ард нь байдаг гэсэн дээ. Гадаадад ийш тийшээ явахдаа захирлыг нь дандаа авч явдаг л гэсэн яриа их байдаг
  • Ард 2020-08-10 04:21:44
    Хүүхдийн эмнэлэг рүү хүрзээр зэвсэглэж шөнийн цагаар халдлага үйлдсэн юм уу,
  • Диплом зардаг Курс 2020-08-10 02:58:41
    МҮИС гэж зүгээр л Диплом зардаг курс маягаар Мөнгөнд улайрсан газар, Тэтгэвэрт гарс хичээл заасан болж Бүх мэргэжлээр Хавтас Заран Янз бүрийн явуулын Багш нараа...
  • zochin 2020-08-10 02:55:52
    Элбэгдорж гэж хүний сураг гардаг. Мэргэжлийн багш нараар нь энгийн зүйл хийлгэж үзсэн үнэхээр чадваргүй байсан.. Зүгээр л Диплом үйлдвэрлэгчид
  • хаал да 2020-08-10 02:42:45
    Төр нь хувийхныг өөгшүүлээд байвал энэ мэт балайрал газар авч байна. Бага дээр нь хандыг дарах хэрэгтэй. Чанаргүй сургуулийг нь хаах хэрэгтэй. Нээх том нэртэй. ...
  • яана даа 2020-08-10 01:54:56
    ХУВийн чанаргүй сургууль үр хүүхдээ бүү сурга.
  • Зочин 2020-08-10 01:20:58
    Элбэгдорж гэж хүний сураг гардаг. Мэргэжлийн багш нараар нь энгийн зүйл хийлгэж үзсэн үнэхээр чадваргүй байсан. Сургалтын чанар хэцүү л байгаа. Хулгай нэртэй
  • Irgen 2020-08-10 01:00:29
    Munhbat gej neg luivarchin bii!
  •  2020-08-10 00:44:42
    МҮИС-н цаана хэн байнаа?