Монголчууд Японд ардын урлагаа сурталчилна
Монгол, Япон Улсын хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Японы Урлагийн Их наадмын нээлтийн тоглолт энэ сарын 1-нд боллоо. Уг их наадамд Монголын “Билгүүн ундрага” төвийн уран бүтээлчид уригдсанаас гаднаТөрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын удирдсан “Домог” хамтлаг, уртын дуучин Р.Болормаа, Г.Энхбаатар, бүжигчин Д.Энхгэрэл, Д.Баярбаатар, уран нугараач Г.Нямгэрэл нарын 21 уран бүтээлч бөө, цамын бүжиг, монгол цуур, ардын дуу, бүжиг үзүүлжээ. Мөн концертын эхний хагаст Японы бурхны шашны лам нар уншлагаа олон хоолойгоор дуулж, цуур эгшиглүүлж, цамын бүжиг үзүүлсэн байна.

Тоглолтыг Японы Хунтайж Нарүхито, гүнж Масако, Парламентын Япон- Монголын найрамдлын бүлгийн ахлагч М.Хаяши, С.Эда, Ерөнхий сайд Ш.Абэгийн ээж Ё.Абэ, Гадаад хэргийн дэд сайд Ш.Сүгияма, Соёлын агентлагийн дарга, тэргүүлэгчид болон улс төр, соёл, урлаг, бизнес, олон нийтийн төлөөлөгчид, тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаас төлөөлөл иржээ. Тоглолтын дараа Хунтайж Нарүхито, гүнж Масако нар уран бүтээлчдийг хүлээн авч уулзсан бөгөод Хунтайж сонирхолтой, чадварлаг тоглолт болсонд баяр хүргээд Монголд айлчилж Морин хуурын чуулгатай хамт хийл тоглож байснаа дурссан байна. Манай уран бүтээлчид энэ сарын 17 хүртэл Япон Улсын Яманаши, Шизүока, Фүкүока, Оита, Токүшима муж, Осака, Изүми-санноо хотуудад тоглох ажээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.