Томилгоо үргэлжилсээр...

Засгийн газрын томилгоонууд үргэлжилсээр байна.  Өнгөрсөн долоо хоногт хоёр яамны Төрийн нарийн бичгийн дарга, хэд хэдэн газрын дарга,  Хэнтий аймгийн Засаг даргыг шинээр томилжээ.   Тэр дундаас ТНБД-ын томилгоо хэл ам дагуулсан хэвээр байна. 

Учир нь Төрийн захиргааны албан тушаал учраас  Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулах явуулах хуулийн заалттай.  Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд  “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэжээ.   Хуулийн 3.1.3-т “чадахуйн зарчим /мерит/” зарчимд нийцсэн иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг  хэлнэ”  гэж заасан. 

Тэгэхээр ТНБД-ыг Засгийн газар захиалга өгч, Төрийн албаны зөвлөл нээлттэй сонгон шалгаруулалт явуулж,  томилох хуультай юм.  Гэвч Засгийн газраас ямарч шалгаруулалт­гүйгээр ТНБД нарыг томилсоор байна. Өнгөрсөн хугацаанд Соёлын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилов. Хамгийн сүүлд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Батбаатарыг томилсон.  Мөн ч хуульд нийцээгүй томилгоо байв.  Д.Батбаатар нь хуульч мэргэжилтэй, 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан.   Өмнө нь УИХ-ын  даргын зөвлөх, МХЕГ-ын газрын дарга, 2008-2010 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал, 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байв.  Тэгэхээр Д.Батбаатар нь сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн албанд томилогдоогүй, намын статуст  ажилласан байна. 

Харин Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуягийг  томилсон. Д.Ганхуяг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, 2015 оноос БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг албыг хашиж иржээ. Мөн 2005 онд Конго улсад цэргийн ажиглагч офицероор, 2008 онд Либери улсад Сьерра Леон улс дахь Цэргийн багийн холбогч офицероор тус тус үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн л Төрийн албан зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулалгүйгээр  Д.Ган­хуягийг ТНБД-аар томиллоо. 

Түүнчлэн Засгийн газрын  ээлжит хуралдаанаар Н.Ууганбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар томилжээ.  Н.Ууганбаяр нь өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, мөн АТГ-ын дэд  даргад ч түүний нэр яригдаж байв.  Харин Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнг тус газрын дэд даргаар  томилжээ. 

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, Хэнтий аймгийн Засаг даргаар Цагаанхүүгийн Идэрбатыг томилжээ. Ц.Идэрбат нь багш, Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн. Тэрээр 2008 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, 2016 оноос Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчаар ажиллажээ. 

Ийнхүү Шинэ Засгийн газрын томилгоонууд үргэлжилсээр байна. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Т.Батсайхан

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-08-17 12:33:13
    “Www.olloo.mn” medeelel oruulahdaa ydaj zurgiig n zov olood taviach !
  • Ах 2020-08-13 14:16:28
    Дарангуйлал бүрэлдсээр...
  • Зочин 2020-08-13 05:18:44
    Монгол Улсад хууль иргэн бүрт тэгш үйлчлэх зарчим бүрэн алдагдсан байнаа.Хөдөө орон нутагт төрийн албанд шинээр хүн авах гэхээр төрийн албаны шалгалт хүлээнэ.
  • Томилох нэг хэрэг... 2020-08-13 01:35:49
    Томилох ч нэг хэрэг л дээ. Ажлаа хийх нь чухал. Нөгөө талдаа нийгэмийг бүхэлд нь хамарсан цогц өөрчлөлтөд иргэд бид өөрсдөө санаачлагатай байх хэрэгтэй
  • Hun sar 2020-08-13 00:15:14
    GIHG-t Murung neg mur zailuulaach, ene neg awilgachin unhurt Mongolian tur yamar urtei um de. Uuganbayar dargiin ajliig hiilgehguildee.
  • Энгүүн 2020-08-12 06:53:03
    Засгийн газар өнгөрсөн онд баталсан Төрийн албаны хуулиа улаан цайм ноцтой зөрчиж байна. Монголд ингээд хуулиа дээрээсээ зөрчдөг юм. Ийм байхад хэзээ улс орон ц...
  • Zochin 2020-08-12 06:07:11
    Ууганбаяр ЦЕГ- н дарга болохоор хүн, яагаад холдуулаад байна даа.
  • Зочин 2020-08-11 14:38:46
    Цагдаагийн дарга болох хүн бсан ууганаа хурандаа
  • ge 2020-08-11 14:24:29
    Uugnaa dargad amjilt husie
  • иргэн 2020-08-11 13:04:24
    bgtbggtar gedeg nukur neg tiim ul butek nukur baidag ium daa
  • Зочин 2020-08-11 10:53:37
    Батбаатар гэдэг дарга Мэргэжлийн хяналтат байхдаа дээр дороосоо эмээдэггүй шудрага гар гэж яригддаг байсан болно доо
  • Zochin 2020-08-11 07:18:57
    Emegtei xun zoddog Batbaatar toriin nariind tentsex vv
  • зочин  2020-08-11 05:35:17
    харин ч боломжийн хүмүүс болж байна АН -хан одоо шүлсээ гоожуулж суухаар амьдралаа бодож ажил хийгээч дээ
    • ХУУЛЬЧ  2020-08-11 06:52:02
      АЖЛАА МЭДДЭГ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХИЙДЭГ БОЛОХООС УЛС ТӨРЧИД ХИЙДЭГҮЙ Л ДЭЭ,,,,ЗӨВЛӨЛТ ЗАСАГЛАЛТАЙ УЛСАД ӨӨР ХЭРЭГ,,,
  • ХУУЛЬЧ  2020-08-11 03:48:06
    БАТБААТАР ГЭХ ХҮН ,,Н,,ЭНХБАЯР, М ЭНХБОЛД, НАРЫН ЗАСАГЛАЛЫН ҮЕД МУНДАГ ДАРГА БАЙСАН САНАГДАНА,,, ДАРГА УЛСАД ДАРГА БАЙЛГҮЙ ЯАХАВ ,,НАМ ДАГАВАЛ АМ ТОСТОНО ГЭЖ...
  • Irgen 2020-08-11 01:59:47
    Teriin albani xyyli xychingyi bolson baixaa
  • Иргэн 2020-08-11 00:27:37
    МАН-д Батбаатараас оор хун алга уу?! Жинхэнэ ойворгон сагсуу гар !!!