Жилээс жилд хөрөнгөжсөөр байгаа Л.Халтар сайд
Өнгөрсөн Засгийн газрыг үед Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан Л.Халтар энэ удаад салбараа толгойлохоор болсон. Түүний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэд сайд хийхдээ хөрөнгө орлогоо жилээс жилд нэмэгдүүлсээр ирсэн байдаг.

Тодруулбал, 2017 онд жилийн 75 сая төгрөгийн орлого олдог хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд 199 сая төгрөг, 2019 онд 264 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлсэн байна. Л.Халтар сайдынх нэг амины орон сууц, гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр автогражтай. Эдгээр нь 583 сая төгрөгөөр үнэлэгддэг.

98 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй, 201 сая төгрөгийн хадгаламжтай, 315 сая төгрөгийн авлагатай. Тэрбээр Аргалант Атар ХХК ХХК, ТИ ЭФ ТИ трейд ХХК, Монгол чихэр корпораци ХХК-иудаас хувь эзэмшдэг.
 
Төрийн албанд 30 гаруй жил ажилласан түүний хувьд жилээс жилд хөрөнгөжиж, үл хөдлөх хөрөнгө болон хадгаламжаа нэмэгдүүлсээр байгаа нэгэн юм. 

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Амжилт 2020-08-12 09:44:02
    Л.Халтар сайд хашиж байгаа албаа нэр төртэй, хариуцлагатай хийж, юм бүтээх гэж зүтгэдэг хүн гэдгийг сайн мэдэх юм байна. Ямар нэг хувийн ашиг сонирхол байхгүй
  • Зочин  2020-08-12 06:28:27
    Төмөр замын тээврийн асуудлыг Халтарын эхнэр мэддэг. Вагон тавиулах барихад эхнэртэй ярих хэрэгтэй.
  • Дарханы замд анхаарна уу 2020-08-12 04:49:14
    Энэ хүнд тийм зан байхгүй ээ, байсан бол хэдэн арван тэрбум яригдах байсан, О.Онон минь хэний захиалгаар бичсэнээ давхар биччих амар хө. Дарханы замыг барихад ...
  • zochin 2020-08-12 04:23:59
    haltar mini darhanii zaman deeree l anhaaral handuul. busad ni yahaw.
  • Иргэн  2020-08-12 01:54:20
    Халтар хаанаас ч хэнээс ч мөнгө завшиж, ашиглаагүй, өөрөө хөдөлмөрч хүн. Төрөөс мөнгө идэх ухамсар энэ хүнд байхгүй.
  • Гэдэс дүүрээгүй 2020-08-12 00:32:21
    Төмөр ЗАМААС САЙН ИДСЭН..САДААГҮЙ .БОЛОХГҮЙ ХҮН
  • zochin 2020-08-11 23:29:26
    bvv ataarh .ajliig n taivan hiolge.hyraagaad avch cgadahgvigees hoish
  • иргэн 2020-08-11 22:20:06
    Халтар, Хүрэлбаатар нарыг зүгээр л ажлыг нь хийлгээч атаачид аа
  • Damdin ochir oo harlyylaj hanahgui ya 2020-08-11 18:53:21
    Bygd hyanaltand yabdag gedgiig ergyy tyssan zarim neg ni harlyylah l baihdaa gehdee hynii hiisen ajiliig anhaarah chag ni irne.
  • Yagaad.  2020-08-11 18:43:21
    Said yavaad hetengetei baij bolohgui gej ? Ta nar kommunizmaasaa gar.
  • зочин 2020-08-11 11:59:34
    Төрөөс төрсөн тэрбумны нэг байнадөө.
  • Сонгогч 2020-08-11 10:58:57
    Улсын ажлыг ч хувийн ажилаа ч сайн амжуулж бдг ухаантай эр хүн бна. Шилэн Цогоо, Миеэ, Элбэг шиг хулгай хийгээгүй л бна
  • Zochin 2020-08-11 08:11:45
    Хоосон хүмүүс ирж өлөнтсөнөөс хамаагүй дээрээ. Нүцгэн пролетари юу ч хийхээс буцдаггүй
  •  2020-08-11 05:54:57
    98 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлийг туух сайн эр алга уу? 201 сая төгрөгийн хадгаламжтийг баячууд тоож авахгүй харин өлөн эмсүүд л авах байхаа
  • батаа 2020-08-11 05:47:19
    Харлуулах гээд байгаа юм байх даа. Яаманд дэд сайд, сайдаар удаагүйэ. Олон жил бизнес хийсэн хүн 3 байртай байлгүй яахав. ОЛон жил аж ахуй удирдсан мундаг хүн
    • kkk 2020-08-11 07:19:02
      Бизнесменүүд улс төрд төрийн "эзэнгүй" хөрөнгөнөөс завших гэж л орж ирдэг. Эд нарын улс орныг хөгжүүлнэ гэж юу байх вэ дээ.
  • зочин 2020-08-11 05:42:13
    төмөр зам бол төрийн байгууллага биш, бизнесийн байгууллага.