Хорлон сүйтгэх ажиллагаа Монголд байна уу
Монголчууд уг нь “бурхны шашинтай улс” гэсэн имижтэй ч үнэн чанартаа 50 хувь нь мухар сүсэгтнүүд байдаг” гэсэн судалгааг америкчууд 2006 онд хийсэн юм гэнэ лээ. Мөнгө дууддаг Сарандаваагийн лекцэнд очдог хүмүүс буураагүй, яавал баяждаг талаар бичсэн номны борлуулалт буураагүйгээс үзвал мухар сүсэгтнүүд өссөн үү гэхээс буураагүй дэг. Тийм ч учраас холбогдох байгууллагын албан ёсны дүгнэлтээс илүү олны дунд дэгдсэн цуу яриа илүү итгэл үнэмшил төрүүлдэг бичигдээгүй хуультай.
 
 “Олны үг ортой” гэдэг үг ч үүнийг хэлсэн хэрэг биз. Тэгвэл саяхан хотын төвд гарсан гал цуу яриа, мухар сүсэгт илүү ач холбогдол өгдөг нөхдүүдийн загатнасан газрыг маажих шиг болсон гэнэ шүү. 500 сая ам.долларын өртөгтэй Шангрила сүлжээ зочид буудлын Улаанбаатар дахь салбарын барилга бөмбөгөр оройтой байсан нь бөөн олз болохгүй хаачихав. Монголын соёл урлагийн төв байсан Бөмбөгөр ногоон театр 1949 онд шатсан, суурин дээр нь байгуулагдсан Дашчойлин хийдийн бөмбөгөр оройтой нэг дуган мөн л шатсан.
“Бөмбөгөр” гэж нэршсэн худалдааны төв шатсан бол Нарантуул захын бөмбөгөр оройтой барилга шатсан. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр шатсан МАН-ын барилгын суурин дээр баригдсан шинэ байшинд гал гарч, шатах шахсан нь аанай л “бөмбөгөрдүү” оройгоос нь болсон гэх. Энэхүү цуу ярианд итгэгчдийн анхаарлыг Шангрила зочид буудлын тал бөмбөгөр орой нь татаад орхисон байна. Нэгэнт итгэдэг “яриа” нь дахин нэг батлагдсан учраас урьд өмнөх галуудын үеэр гарч байсан шиг цуу яриа хүчээ авалгүй хаачихав.
 
Энэ удаа ч гэсэн галтай холбоотой цуу яриа газар авч байна. Авах авахдаа өмнөх түүхүүд дээр дөрөөлөн улам “асч” барим тавим нотолгоотой мэт л дүрэлзэж байна. Нарантуул худалдааны төвийн барилга шатахад “бөмбөгөр орой”-ноос гадна, эзэмшигч нь сөрөг хүчний Ш.Сайхансамбуу байсан явдал хардлагын эх үндэс болж, цуу ярианд хүч нэмсэн. “Эрх баригч намын гишүүний эзэмшлийн “Дүнжингарав” төвийн ашиг орлогыг нэмэгдүүлэх гэсэн санаатай үйлдэл” гэдэг таамаг мухар сүсэгт итгэдэг монголчуудьн  ядах юмгүй итгүүлж, бизнесмэнүүдийг хагаралдуулах шахсан. Ядаж байхад, гэдэг шиг мань хүн өөрөө “Үгүйсгэхгүй” энэ тэр гэсэн нь бөөн асуудал дэгдээх шахсан билээ. “Бөмбөгөр” худалдааны төв шатах үед шунал нь дэндсэн нэг нөхөр “Миний лангуунд 35 сая төгрөгний бохь байсан” гэж нэхсэн тухай Г.Алтан хатагтай шогшрон ярьж байснаас үлдсэн “хардлага” энэ шуугиан дээр хачир нэмж, монголчуудыг нэг хэсэг л ярих юмтай болгосон. Тэгвэл энэ удаа “Шангрила”-д гарсан гал өмнөх галтай “бөмбөгөр” оройгоороо ч биш, өөр бас нэг шижмээр холбоотой байсан нь олны дунд бас л хардлага төрөх үүсгэл болсон байна.

Юун гэвэл, “Нарантуул”- ын Ш.Сайхансамбуу, “MCS”- нйн Ж.Оджаргал нарын аль, аль нь олон нийтэд “МАН- ын санхүүжүүлэгч, ивээн тэтгэгч” гэсэн имижтэй явдаг улсууд. Тийм ч учраас ингэж гал гараад байна гэсэн яриа үүсчээ. Мухар сүсэгтнүүдийн хэлж байгаагаар бол, шашингүй он жилүүд бурхан шажинд төдийгүй, буг чөтгөрүүдэд ч ээлгүй байж, “Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо буурсан” гэдэг шиг, сонгуулиас сонгуулийн хооронд урсах дөрвөн жил сөрөг хүчний талынханд ээлгүй байдаг бололтой юм. Гэхдээ аль мухар сүсэгтнүүдийн үгэнд итгэж явах вэ гээд, “Монголд хорлон сүйтгэх ажиллагаа байдаггүй” гэж төге байддаар хэлэх гэсэн чинь нэг л болдоггүй ээ.
Монголын мэдээ
Б.Болор
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхбилэг 2014-10-03 13:36:09
    Яг л АН-ыг хэлсэн байна даа.
    112.72.13.255
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-03 02:24:13
    манайд ажил хийж байгаа хүнийг унагадаг, зориудаар хуулийн байгууллагаар дарамталдаг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явагдаад байгаа юм биш үү тэгээд юу ч хийж чаддаггүй хүн ажлыг нь аваад улс орны ажлыг унагадаг аян явагдаад байна шүү дээ.
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах