А.Амбасэлмаа: Зургаан хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 20 сая 228 мянган хүнч өвчилж, 741 мянган хүн эндсэн бол 13 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Мэдээллийн үеэр зарим судалгааны тоймыг танилцууллаа. Тодруулбал, Германы судлаачид хүн амны хөндийгөө зайлах нь коронавирусийн халдвар дамжих эрсдэлийг бууруулах боломжтой талаар туршилт хийжээ. Судалгаагаар гурван удаа амаа зайлахад тухайн хүний залгиурт вирус байхгүй болсон байна. Мөн АНУ-ын эрдэмтэд хийсэн судалгаагаар мэс заслын буюу нэг удаагийн амны хаалт коронавирусийн халдвараас хамгийн сайн хамгаалж байгааг тогтоожээ.

Харин манай улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 11-нд нийт 677 хүнд шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнөөдөр зургаан хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч байна. Ингээд нийт зөөвөрлөгдөн ирж батлагдсан тохиолдол 293, үүнээс 269 нь эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар 24 хүн эмчлэгдэж байгаа. Үүнээс элэгний хатууралтай, бөөрний дутагдалд орсон хүний биеийн байдал маш хүнд байна” гэлээ.


О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.