Эхний ээлжинд үнэт цаасны данстай иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно гэв

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны эхний хагас жилийн “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны  ногдол ашгийг иргэдэд хэзээ олгох талаарх асуултад дараах хариултыг өглөө. 

СЗХ-ны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс ногдол ашиг тараах шийдвэр Компанийн тухай хуулийг дагуу гарсан. Энэхүү ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр тараана. Одоогоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв энэхүү ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Хоёр сая 500 мянган иргэдэд ногдол ашиг тараана. Эхний ээлжинд үнэт цаасны данстай иргэдэд тухайн дансаар нь ногдол ашгийг тараана. Сая гаруй иргэдэд ногдол ашиг тараахад бэлэн болсон байна. Үлдсэн иргэдэд ибаримт системд холбогдсон дансаар, 0-18 насны хүүхэд болон ХБИ-ийн хувьд халамжийн дансаар нь дамжуулан олгоно.

Ногдол ашиг тараах ТУЗ-ийн шийдвэрийг яг хэзээ хэрэгжүүлэх вэ? гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудаас тодруулах хэрэгтэй байх. Нийт дүнгээр 178 тэрбум орчим төгрөг тараагдах юм. Бидний ойлгож байгаагаар 100 тэрбум орчим төгрөгийг Сангийн яаман дахь холбогдох данс руу шилжүүлээд байгаа юм билээ. Үлдсэн төлбөрийг нь Эрдэнэс Тавантолгой ХК нөхөж шилжүүлсний дараагаар ногдол ашиг иргэн болгонд тараагдах үйл явц эхэлнэ” гэлээ.

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.