М.Зоригтод дарга болох зав алга
Сангийн сайд Ч.Улаан өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод 2015 оны Төсвийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Тэгвэл энэхүү төсвийн төсөлд гишүүд тун ч шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой.
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Зоригт энэхүү төсөвт маш шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд мөнгө байхгүй учраас хөнжлөө нөмрөөд хэвтэж байя, ирэх хоёр жилд ажилгүй жаргая гэсэн төсөв хэмээн тодотгожээ. Мөнгөгүй гэж хэвтэх бус нэн даруйхан өрийн хэмжээгээ нэмэгдүүлж улс оронд шинэ бүтээн байгуулалт хийх шаардлагатай байна хэмээн М.Зоригт гишүүн бухимджээ. М.Зоригт гишүүнийг сүүлийн үед МоАХ-ны дарга болох нь гэсэн мэдээлэл гарах болсон. Харин эрхэм гишүүн энэхүү асуултад надад цаг зав алга хэмээн хариулжээ.
 
Тэрбээр, “гадуур тийм яриа явсан юм билээ. Гэхдээ надтай тийм зүйл ярьсан нэг ч хүн байхгүй. Дарга болно гэсэн сонирхол, цаг зав надад алга" хэмээсэн байна. Мөн Шинэчлэлийн Засгийн газрыг байнга шүүмжилж байдаг шалтгааныг нь сонирхсон сэтгүүлчийн асуултад эрхэм гишүүн “АН- ын Зоригтийг ардчиллын унаган хүүхэд гэж хардаг. Зоригоо хүү гүйгээд очиход МоАХ, ардчиллынхан бүгд тосоод л авна. 1990 оноос хойш тэмдэж явсан анхны партизануудын нэг шүү дээ, би. Намайг гадны хүн гэж гоочилдог нэг ч хүн байхгүй” хэмээн ярьжээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naraa 2014-10-03 09:43:32
    gaigui snudarga , ooriin gesen bodoltoi zaluu snig baidag
  • zochin 2014-10-03 04:32:38
    vhseniih ni ardchilagch baihaw de. namaasaa urwaj IZNamd elsej tendeesee UIHiin gishvvn bolj ywsan. daraa ni ter namaa mun nulimaj AN-d munguur orj irchiheed yu yriad bgaa hujaa we.chinii hiideg biznes ulsiin tusuw 2 chni uur ym bhgvi yu. chi hvnees zeel