Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас зогсооно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн134 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгуулийн хороог байгуулсан байна. Уг тогтоолоор сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж, сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор сонгуулийн дүнг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхийг заажээ.

Нийслэлийн сонгуулийг ирэх аравдугаар сарын15-ны өдрийг хүртэл зохион байгуулах бөгөөд сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсон тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх аж. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрөөс зогсоох тухай УБЕГ-аас мэдээлсэн. Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу аравдугаар сарын 16-ны өдөр сэргээнэ.

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллах юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.