Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний дагуу Сөүл, Сиатл, Шинэ Дели, Токио, Франкфурт, Прага-Улаанбаатар гэсэн зургаан удаагийн нислэгийг үйлдээд байгаа юм.

Тэгвэл  хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр  /2020/08/14/ 21:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 265 иргэн Солонгос улсаас эх орондоо ирж байна. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-53, жирэмсэн-17, өндөр настан, асран хамгаалагчтай-30, хөгжлийн бэрхшээлтэй-9, эрүүл мэндийн шалтгаантай-28, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан-29, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-94, АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдын 7 диломат ажилтан байгаа юм.

Иргэдийг “Тоёоко инн”, “Эрхэс” зочид буудлуудад тусгаарласан гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэнчбиш 2020-08-16 00:01:46
    Ингээд амеркаас бусад улсаас ирсэн онгоцны зорчигчдын учир шалтгааныг мэдээлж болоод байхад Сиатлынтусгайг нислэгийн өмнө ч онгоц газардсан хойно ч таг чиг , . ...