Хөл бөмбөгийн ДАШТ 2014: Эрсдэлтэй хотууд
Энэ оны 6-р сарын 12-ноос 7-сарын 13-ны хооронд хөл бөмбөгийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Америк тивийн Бразил улсад зохиогдох гэж байгаа билээ. Өмнөд Америк тивийн гэж тодотгосны учир нь энэ тивд ялангуяа Бразил улсын Наталь, Форталеза, Ресифе сүүлийн 3 жил денге хэмээх халуун хумхаа өвчний гаралт огцом ихсэж байгаатай холбоотой юм. Энэ өвчнийг гол тараагч нь шумуул бөгөөд халдвартай хүнийг хазсан шумуул эрүүл хүнийг хазахад өвчин шууд халдах эрсдэлтэй. Одоогоор энэ өвчний вакцин гэж гараагүй ба батлагдсан эмчилгээний аргыг ч хараахан олоогүй байгаа. Нэгэнт халуун хумхаа өвчний халдвар авсан бол эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай бөгөөд хэвтрийн дэглэм, их хэмжээний шингэн уулгах, биеийн эсэргүүцэл сайжруулах болон антикистамин эмчилгээ хийдэг ба хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэх аюултай байдаг ажээ.    



2014 оны Хөлбөмбөгийн ДАШТ Бразил улсын 12 хотод зохион байгуулагдах бөгөөд энэ хотуудын тоонд дээрх халуун хумхаа өвчний өндөр эрсдэлтэй гэгдэж байгаа 3 хот орж байгаа. Хэрэв Англи улс хэсгээ толгойлон гарч ирэх бол 6-р сарын 29-нд Ресифе хотын Пернамбуко Аренад тоглох юм. Тоглолт болох хотод хөгжөөн дэмжигчид олноороо очих нь тодорхой бөгөөд зочид буудал хүрэлцэхгүйн улмаас тусгайлан байгуулсан паркт майхан сав барин буудаллах нь түгээмэл үзэгдэл байдаг. Энэ нь денге шумууланд хазуулах эрсдэлийг ихээр нэмэгдүүлэх учир хангалттай анхааруулга гаргах, хамгаалалтын тос болон бусад хамгаалах хэрэгсэлийн талаар сурталчлах, шаардлагатай бүтээгдэхүүнээр хангах талаар орон нутгийн эрх баригчдад зөвлөмж хүргүүлэхээр болсон байна.

ДАШТ 2014-ийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хөлбөмбөг сонирхогчид Бразил улсын зорин ирэх нь тодорхой ба эдгээр жуулчдын тодорхой хувь нь халуун хумхаа өвчнийг тээн гэртээ харихгүй гэх баталгаа байхгүй, түрүү жилүүдийн өвчний гаралтын тоо хэмжээ тогтмол өсөж байгаа учир бид зайлшгүй энэ анхааруулгыг хийх ёстой. Дээрээс нь эдгээр жуулчдын ихэнх нь энэ талаар ямарч мэдлэггүй байгаа зэргээс хамааран өвчин дэгдэлт хэлбэрээр тархвал илүү хүндрэлтэй  нөхцөл байдал үүснэ гэж Бразилын денге халуун хумхаа өвчний талаарх судалгааг удирдан хийсэн Испанийн  Барселон хотын Каталоны Цаг уур судлалын Хүрээлэнгийн эрдэмтэн доктор Речел Лов мэдэгдсэн байна. Түүний удирдсан судалгааны ажлын дүнгээс харахад 1981-2013 он хүртэл Бразил улсад гарсан денге халуун хумхаа өвчний гаралт тогтмол нэмэгдэж, хамрах хүрээ өргөссөөр байгаа ажээ.
Денге шумуулаас хамгаалах аргууд:
  • Хамгаалалтын тос түрхэх
  • Үргээх утлага
  • Цонхондоо торон хаалт хийх
  • Air condition хэрэглэж өрөөнийхөө агаарын температурыг бууруулах
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр манай улсаас олон хүмүүс Бразил улсыг зорих тул энэ талаар мэдэж байхад илүүдэхгүй биз ээ.
  .    
Пернамбуко Арена

Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.