“Өглөөний сонин”-ы хамт олонд баярын мэнд хүргэе
Өглөө бүрийг таньтай хамт угтдаг “Өглөөний сонин” найман нас хүрлээ. Найман жилийн турш уншигчидтайгаа ойр байж, хамтран ажиллагч байгууллагуудынхаа нэг багана болж явсан “Өглөөний сонин”-ны хамт олондоо найман насны төрсөн өдрийн мэндийг хүргэж байна.
 
Байгуулагдсан цагаасаа эхлэн “Өглөөний сонин” нь нийгмийн хариуцлагаа биелүүлж, уншигч, захиалагчдаа тухай бүрт нь үйл явдлын мэдээ мэдээлийг цаг алдалгүй хүргэж, үнэний дуу хоолой болсоор ирсэн.  Ийнхүү хэвлэл, мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр, өөрийн гэсэн үзэл бодолтойгоор хүч түрэн орж ирсэн энэ айлын гал голомт одоо ч бадран буй.
 
Өнгөрсөн он жилүүдэд “олны хүч оломгүйн далай” гэдэгчлэн “Өглөөний сонин”-ы хамт олон болон Оллоо.мн сайтын редакци хамтран нэгэн гэр бүл шиг байж, улс төр, нийгмийн амьдралын зөвийг дэмжин, бурууг нь засах, залруулах их үйлсэд хамтдаа ханцуй шамлан зүтгэлээ.
 
Иймээс Монголын хэвлэл мэдээлийн зах зээлд өөрийн гэсэн байрь сууриа бататгаж, өглөө бүрийг хамтдаа угтсан Л.Нинжжамц эрхлэгчтэй “Өглөөний сонин”-ы хамт олонд найман насны ойн баярт өдрийн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Оллоо.мн сайтын хамт олноос
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.