Импортоор улаан буудай оруулж ирсэн албан тушаалтнуудыг мэргэжлийн байгууллагаар шалгуулахыг хүслээ
Ургац хураалт ид явагдаж байгаа энэ үед тариаланчдын сэтгэлийг гонсойлгосон нэг явдал саяхан гарсан юм. Тодруулбал, “Улаанбаатар гурил” компанийн эзэн Баатарсайхан ОХ-аас импортоор 45 вагон улаан буудай оруулж ирсэн явдал. Ойролцоогоор нэг вагон нь 60-70 тонн буудай гэж үзвэл, 300 гаруй тонн улаан буудай оруулж ирсэн гэсэн үг. Энэ нь тариаланчдад том цохилт болох нь дамжиггүй.

Учир нь дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц улаан буудайг тариаланчид тарь­чихаад, буудайн болц сайн байгаа хэмээн мэдэгдсээр байхад ийм үйлдэл хийж байгаад тариаланчид ундуйцаж байна. Яагаад гэвэл сайн чанарын буюу II зэргийн улаан буудайг тонн тутмыг нь 550 мянгаар тооцон авч, хямд үнэтэй сайн чанарын гурилаар хэрэглэгчдийг хангана хэмээн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авчихаад, хойд хөршөөс IV, V зэргийн, чанаргүй улаан буу­дайг хямд үнээр авч байна хэмээн Мон­­голын газар тариалан холбоо, Үр та­риа­лан эрхлэгчдийн газар тариалангийн хол­бооныхон шүүмжиллээ.

Тэд “Улсын ургацын баланс гараагүй ургац хурааж байх ид үеэр “Улаанбаатар гурил”-ын эзэн Баатарсайхан ОХУ-аас импортоор удаан жил хадгалагдсан хортон шавж бүхий чанаргүй, хүнсэнд тохирохгүй улаан буудайг хорио цээр, гааль хяналтын ямар ч шинжилгээ хийл­гэх­гүйгээр хашаандаа буулгах гэж байгаа тухай мэдээлэл авч холбогдох газруудад мэдэгдсэн. Саяхан Монгол Улсын Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж импортоор будаа оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй тэгэхгүй бол үндэсний үйлдвэрлэгч тариаланчдаа унагаах болно гэж анхааруулсан. Гэтэл ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Золжаргал “Улаанбаатар гурил”-ын эзэн Баатарсайхан нар хуйвалдан мөнгө, эрх мэдлээ хэтрүүлэн хямд үнэтэй будаа гэж хүнсэнд тохирохгүй улаан буудайг хууль зөрчин оруулж байгааг шалгуулах хүсэлтэй байна” гэв.

Тиймээс хууль зөрчиж квот олгосон эрх мэдэлтнүүдийг Авлигатай тэмцэх газар авч шалгуулах, хүнсний улаан буудайнд тохирохгүй гэсэн мэдээллийн дагуу импортоор орж ирсэн будаанд цац­рагийн шинжилгээ хийлгэх, дээж авахдаа тариаланчдын холбооноос төлөөлөл байл­цуулах, лац ломбыг цагдаагийн бай­гуул­ла­гаар шалгуулж дүгнэлт гарсны дараа авах зэрэг хэд хэдэн хүсэлтийг гаргасан тухайгаа хэвлэлийнхэнд дуулгалаа.

“Уг нь дотоодын хэрэгцээгээ хангах боломж бололцоо бүрэн дүүрэн байгаа нөхцөлд импортоор улаан буудай оруулж ирэх шаардлагагүй. Хямд үнээр чанаргүй улаан буудай оруулж ирээд түүгээрээ гурил үйлдвэрлэж өндөр үнээр худалдаж, ашгийн төлөө ажиллаж байна. Ингэснээр дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг хааж, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх аюултай. Цаашилбал, шинжилгээгүй оруулж ирсэн улаан буудай нь иргэдийн эрүүл мэндэд ч хохирол учруулж болзошгүй” хэмээн тодотгож байлаа.
Өглөөний сонин
М.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ariuka 2014-10-06 04:41:34
    Үнийн хатуу бодлого улс орныг сүйрүүллээ. Бидэн чөлөөт өрсөлдөөн чөлөөт зах зээл улам бүр алга болсоор байна. Гадны зах зээлээс авахгүй энэ тэр гэдгээ болих хэрэгтэй. Түүний оронд гаалийн импортын татвараа нэмэх замаар асуудлаа шийдэх нь зөв байх. Гурилын
    202.179.20.134
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-03 10:03:28
    ийм чөтгөрүүд манайд дэндүү ихээр бүгчихсэн учраас улс маань урагшаа ахихгүй байна даа.Энэ бол цорын ганц хатуу ҮНЭН
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
    • Хэрээ мэд 2014-10-04 06:55:00
      Газар тариалангийн мангасууд үнээ нэмэх гээд яриад байсан. Гурилынханы зөв шүү дээ. Үнэхээр шаардлага хангаж байгаа эсэхэд яаралтай шинжилгээ хийх хэрэгтэй. Манай мангарууд худлаад сенсацлаад шалгахгүй шинжлэхгүй дарж байгаад л иргэд бидэндээ хүргэчинэ дэ
      27.123.213.4
      Мэдэгдсэн Хариулах