“Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийг баривчилсан шалтгаан нь Хөгжлийн банк уу, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат уу?

АТГ-аас “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт баривчилсан. Түүнийг 60 хоногийн хугацаатай ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулах талаар эх сурвалж мэдээлсэн.

Х.Бат-Эрдэнэ нь АТГ-т шалгагдаж буй хэргүүдэд холбогдогчоор тогтоогдож шалгагдаж байсан юм. Хэрэгт шалгаж эхлэх үед хил давж яваад ирэхгүй байсан учраас АТГ-ынхан түүнийг интерполоор эрэн сурвалжлахаар болж байв.

Гэсэн ч Х.Бат-Эрдэнэ 2020 оны тавдугаар сарын эхээр тусгай үүргийн нислэгт багтаж эх орондоо ирээд “COVID-19”-ийн тусгаарлалтад орсон байдаг.

Х.Бат-Эрдэнийн тусгаарлагдах хугацаа дууссанаас бараг хоёр сарын дараа баривчилсан нь энэ ажээ.

Нөгөөтэйгүүр АТГ-ынхан Х.Бат-Эрдэнийг хоёр ч хэрэг дээр шалгаж байсан юм.

Тэрээр Хөгжлийн банкнаас “Монгол драй милк” ХХК-иараа 47 сая төгрөг авсан. Барьцаа нь хүрэхгүй, бас зарцуулалт нь асуудалтай байсан учраас “Хөгжлийн банкны” гэх хэрэгт хамааран шалгагдах болсныг эх сурвалж мэдээлсэн.

Мөн саяхан шүүхээс зургаан жилийн ял шийтгүүлсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хэрэгт түүнийг холбоотой гэдэг.

Тодруулбал, Х.Бат-Эрдэнэ нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Улаан сайр 2” гэх нэртэй талбайг “Бэст лэнд майнинг” гэх шинээр байгуулсан компанидаа шилжүүлэн авсан байдаг.

Тэгэхээр Х.Бат-Эрдэнийг энэ хоёр хэргийн чухам альд нь холбоотойгоор саатуулагдсан тухай албан ёсны мэдээлэл одоогоор алга байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
П.Мандах
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-08-22 08:36:25
    47 тэрбум төгрөг шүү сэтгүүлчээ
  • Zochin 2020-08-21 12:53:25
    Yamarch shuult xiilgui medeege shuud tavidgii mu terbumiig say bolgoj bichix esvel zoriud uu
  • Гэст 2020-08-21 05:45:21
    47 сая гэнүү үнэн л юм байх даа.хөгжлийн банк 47 сая төгрөг өгдөг юм уу ...
  • Зочин 2020-08-20 13:03:21
    Халх голд хятадыг зальдаж тэжээлийн том үйлдвэр бариулаад нээлтэнд нь эрдэнэбат очиж аскдаж бсан .одоо үнийг нь өгөхгүй луйвардсан даа
  • v 2020-08-20 05:29:56
    Erdenebat l bailguidee,
  • Zochin 2020-08-20 04:43:06
    47 terbum geech junai hamaatai bh daa
  • zochin 2020-08-19 15:03:04
    Ene hujaagin erliiziig buh nasaar n horij, horongiin huraah heregtei.
  • О 2020-08-19 06:06:13
    Govialtain kheden khulgaich luivarchinguud niilchred ikh khulgai khiisendee! Naad merliisen Khujaa novshiin Altan malgaig ni khoshnogo ruu ni chikh!
  • ХУУЛЬЧ  2020-08-19 02:03:25
    47сая төгрөгийн төлөө энэ БАТ -ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮН ШОРОНД ОРОХ ГЭХЭЭР ИТГЭХГҮЙ ЮМ ДАА ,,,,ИХ ТОМ ХӨЛӨЛДӨГ ХҮН ГЭЖ БОДСОН ЮМСАН ,,,,,ӨНГӨРСӨН ХОРВОО ГЭЖ ,,,,,,,
  • иргэн 2020-08-19 01:00:47
    47 ам доллар төгрөг биш сэтгүүлчдээ мэдээгээ хянаж бай л даа дээр нь үг үсгийн алдаагаа бас
    • zochin 2020-08-19 05:25:58
      Цагаан дээр хараар 47 сая төгрөг гэж байхад доллар болгох гэдэг чи ямар учиртай юм. Хүнийг унасан дээр өшиглөж байгаа юм уу
      • Иргэн 2020-08-19 07:46:06
        Хүмүүс ээ тайван байцгаа. Төгрөг лав биш байх, 47 сая төгрөг бол иймэрхүү хүмүүст ганц шөнийн зугааны зардал байлгүй.