Б.Махбал өнөөдөр давж заалдана
Өнөөдрөөс хоёр жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 9-нд цагдаагийн байгууллагаас Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/  байранд  Т.Гомбосүрэнгийн амь насанд Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг.

Ийнхүү хоёр жил намнасан асуудлаар өнөөдөр Б.Махбол давж заалдана. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж, уг шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дахь хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагдаад байгаа юм. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2020-08-20 04:31:15
    Ардчилалаар олгогдсон эрх нь байгаа юм чинь давж заалдалгүй л яахав. Ямар ганц Коммунист намтай Хятад байгаа биш, Хятадад бол давж заалдвал нэмээд 5 жил
  • зочин 2020-08-20 02:59:53
    Алуурчин....
  • Энэ ертөнцөд тэнцэхгүй хүн байна. 2020-08-20 02:36:14
    Энэ мэтийн гаж алуурчидад зориулсан цаазын ял байх хэрэгтэй,Жирийн хүнийг хэрцийгээр хөнөөчихөөд юун давж заалдах,Даварсан гар ве,Цаана нь хэн байна???
  • Иргэн  2020-08-20 02:14:13
    Хөнгөн ял авчихаад давж заалдана гэдэг нь хэтэрхий даварч байна. Ял нэмэх хэрэгтэй. Төрийн том алба хашиж байсан хүн ажлын байрандаа архидан согтуурч хүн алсан....
  • Шаагаа 2020-08-20 01:57:00
    Ганц еөкийнхөө хүнийг шүүж мууг нь үзэх нь буруу. Цагаатгаад суллаад явуулах хэрэгтэй.
  • dorj 2020-08-20 01:47:41
    buhel buten hun alchaad iim baga jil avaad baihdaa yadgiin hogiin novshiig tsaazaar avuul taarna
  • Бат 2020-08-20 01:26:59
    Энэ луйварчин одоо юу вэ хүн алчихаад 13 жил ёстой яаршиг л байна аа харина жил нэмж 25 болгох ёстой шүү дээ