“Хүүхэд харах үйлчилгээ”-г үргэлжлүүлэх 2,5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгана гэв
УИХ-ын эмэгтэй гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд эрүүл мэнд,байгаль хамгаалал, хүчирхийллийн эсрэг нийгмийг хамарсан чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм. 
 
Тухайлбал, санхүүжилт зогсоод байсан хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх талаар УИХ-ын 13 эмэгтэй гишүүн санал нэгдсэн байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Парламентын 76 гишүүний 13. Бид нийгэмд тулгамдаад байгаа тэр бүр хүмүүс анзаараад байдаггүй асуудалд анхаарлаа хандуулж шийдэл, үр дүнд хүргэх зорилготой байгаа. Эхнээсээ ч бидний санаачилсан ажил үр дүн гарч байна. Коронавируст халдвартай холбоотойгоор хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах боломжгүй болсон. Гэтэл 2 настай хүүхэдтэй 80-аад мянган ээж байгаа. Эдгээр ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд хүндрэл учирч байгаа учраас “Хүүхэд харах үйлчилгээ”-г үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг асуудал дээр 13 эмэгтэй санал нэгдсэн. Иймээс 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ үед “Хүүхэд харах үйлчилгээ”-г үзүүлэхэд шаардлагатай 2,5 тэрбум төгрөгийн тодотголд суулгахад манай эмэгтэй гишүүд дуу хоолойгоо хүргэж тодорхой үр дүнд хүрч байна. Эрэгтэй гишүүд ч дэмжиж байгаа” гэлээ.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-08-20 05:14:48
    2 настай хүүхэдтэй хүмүүсийн аль нэгэнд нь цалинтай чөлөөгөө өг. ЗГ ажилыг нь очиж хийж өгөг
    162.158.118.151
    Мэдэгдсэн Хариулах