59 настай Шон Пенн шинэ амьдрал зохиов

Нэр нөлөө бүхий бүсгүйчүүдтэй үе үе  нэр холбогдож, оддын амьдрал  задгай гэх төсөөллийг олон нийтэд өгсөн жүжигчдийн нэг бол холливудын од Шон Пенн. Өдгөө 59 настай, энэ царай муутай эрд бүсгүйчүүд хэрхэн татагддаг нь одоо ч нууц хэвээр. Тэрээр 1985-1989 оны хооронд поп од Мадоннатай гэрлэж, дөрвөн жил хамтаа амьдарсан. Мөн өмнө нь жүжигчин Робин Райттай гэрлэж, хоёр хүүхдийн ээж, аав болцгоосон. Тэгвэл Шон Пенны энэ удаа  28 настай жүжигчин Лейла Жоржтой дөрвөн жил үерхсэний эцэст нууцаар гэрлэжээ. Өнгөрсөн мягмар гаригт  “Late Night” шоу нэвтрүүлэгт оролцох үедээ Пенн хуримын бөгжээ харуулснаар үүнийгээ нийтэд зарлажээ. Энэ нь Лейла Жоржийн хувьд анхны, харин Шон Пенны хувьд гуравдахь гэрлэлт гэнэ. Тэд өнгөрсөн сарын 30-нд хуримаа хийсэн байна. Шинэхэн хосууд хуримынхаа талаар одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй бөгөөд үүнийгээ “COVID-ийн хурим” хэмээн нэрлэж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Туул
 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine