Авлигатай тэмцэхгүйгээр цар тахлын дараа эдийн засгийг сэргээх талаар яриад хэрэггүй

Засгийн газрын Санхүү, мөнгөний бодлогын хороо бодит орлогод үндэслэсэн эдийн засаг, төсвийн өсөлтийн төсөөллийг тооцохыг уриалав. Тус хороо нь Засгийн газар, Парламентад санхүү, төсвийн асуудлаар зөвлөгөө, зөвлөмж өгч ажилладаг. Иргэдийн амьжиргаа, эдийн засгийн тогтвортой байдалд урьд өмнө үзэгдээгүй цочрол болсон цар тахлын үед эдийн засгийг аврахын тулд авлигыг устгах шаардлагатайг хороо анхааруулав.

Эмзэг бүлгийнхэнд тусламж үзүүлэх, цар тахалтай тэмцэхэд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зориулсан хөрөнгө, мөнгийг авлигын улмаас алдаж байна хэмээн Санхүү, мөнгөний бодлогын хороо даваа гаригт мэдэгдсэн байна. 2020/2021 оны төсвийн тухай хуулийг өнгөрсөн 7 дугаар сард Парламентад оруулсан юм.

Хууль эрх зүйн, захиргааны, эсхүл системийн шийдвэртэй өөрчлөлт, арга хэмжээ авахгүйгээр Өмнөд Африк хямралуудаас гарч эдийн засгийн болон нийгмийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй юм. Цар тахлын нөлөөллийг бууруулах чиглэлээр Засгийн газар арга хэмжээ авахгүй бол өрхийн орлого цаашид улам бүр буурсаар байх болно хэмээн анхааруулав.

Зарим үзүүлэлтийг авч үзвэл:

Ажилгүйдэл

Тус хорооны үзэж буйгаар Өмнөд Африкт 2020 оны эхний улиралд 38 мянган ажлын байр байхгүй болж 306 мянган ажил хайгч нэмэгдсэн байна. Гэтэл өмнө нь 7 сая гаруй өмнөд африкчууд ажилгүй болсон байжээ. Үүний шалтгаан нь арьс өнгөөр ялгаварлах дэглэмээс залгамжлагдан ирсэн уламжлалт бараа, бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байдал гэж үзэж байна. 1994 оноос хойш төр эдийн засгийг солонгоруулж чадаагүй, бүтцийн ажилгүйдэл, тэгш бус байдлыг бүрэн устгаж чадаагүй юм. Энэ нь цар тахлаас үүдэлтэй өрнөж буй хямралын явцад илүү мэдрэгдэж байна хэмээн Санхүү, мөнгөний бодлогын хорооны тайланд дурджээ.

Дотоодын эдийн засаг, хөдөө аж ахуйг бүтцээр нь өөрчлөх шаардлагатайг онцолсон байна. Хөдөө аж ахуй нь хүнсний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн бүх салбарт бүтээмж, орлого, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх чадвартайг тэмдэглэсэн. 2020 оны нэгдүгээр улиралд хөдөө аж ахуйн салбарын бараа эргэлт нэмэгдсэн ч ДНБ хоёр хувиар буурсан юм.

Нийгмийн эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын зардлыг нөхөх хэрэгцээ, шаардлагад нийцсэн хандлагыг хэрэгжүүлэхийг Санхүү, мөнгөний бодлогын хороо зөвлөж байна. Мөн өвчтөн, эмч нарын мэдээллийг агуулсан үндэсний мэдээллийн систем хөгжүүлэх хэрэгтэйг онцолсон байна. Гэвч үүнийг хэрэгжүүлэхэд найдвартай, баталгаатай мэдээлэл байхгүйг анхааруулсан.

Боловсролд хөрөнгө оруулах

Хүүхдүүдэд хөрөнгө оруулахгүйгээр эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахгүйг Санхүү, мөнгөний бодлогын хороо анхааруулав. Одоогийн байдлаар хамгийн эмзэг бүлгийнхэн, ядуу өрхийн бага насны хүүхдүүд хамрагддаг албан бус төвүүд, номын санд төрөөс санхүүжилт хийж байна. Гэтэл төрийн санхүүжилт авахад олон тооны баримт, бичиг шаардагддаг. Иймд төрийн санхүүжилт ихээр шаардлагатай байгаа жижиг хөтөлбөрүүд санхүүжилт авч чадахгүйд хүрдэг хэмээн онцолсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд

Одоогийн байдлаар 597953 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд хамрагдаж чадаагүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй 119000 хүүхэд 6 тусгай сургуульд суралцаж байна. Тус нөхцөл байдалд нэн тэргүүн хяналт шалгалт, аудит хийснээр нотолгоонд үндэслэсэн бодлогын хэрэгжилтийг хангах нь үр ашгийг дээшлүүлнэ хэмээн тус хороо үзэж байна. Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хариуцлага тооцох асуудал зохицуулагдаагүйг онцлов.

Авлига

Харамсалтай нь цар тахлын үед эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн салбарын төрийн худалдан авалтын явцад авлига, хээл хахууль оршиж байгааг хороо онцлов. Цар тахалтай тэмцэх, эмзэг бүлгийхэнд хүрэх ёстой хөрөнгө үр ашиггүй алдагдахад хүрч байна.

Өмнөд Африк Улс дээрх олон тооны хямралыг даван гарч эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад авлигатай тэмцэх хууль эрх зүй орчин, захиргааны, эсхүл системийн түвшинд шийдвэртэй арга хэмжээ авахгүйгээр амжилтад хүрэхгүй юм. Авлигыг буруушааж, устгах хэрэгтэй хэмээн тус хорооны мэдэгдэлд онцолсон байна.

Эх сурвалж: businesstech.co.za
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.