Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг дотоодоосоо хангаж эхэлжээ

Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос цахилгаан эрчим хүчээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс импортоор худалдан авч ирсэн.

Уурхайн хэрэглээг Монгол Улсын эрчим хүчний системээс хангах ажлын хүрээнд 220 кВ-ийн гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгасан. Цахилгаан тоноглолуудыг зураг төслийн дагуу байнгын ажиллагаанд оруулах ажил хийгдэж байна. 2020 оны наймдугаар сарын  20-ны өдөр  Мандал, Тавантолгой, Оюутолгой дэд станцуудыг хэвийн ажиллагаанд залгаж, Оюу толгойн уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системээс хангаж эхэллээ.

Оюу толгой уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах энэхүү схем нь эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлээс хамаарч нийт 40 МВт хүртэл чадлаар хангах боломжтой бөгөөд одоогоор тус уурхай нь хэрэглээнийхээ 1% буюу 1,3 МВт чадлыг төвийн бүсийн нэгдсэн системээс хэрэглэж байна. Цаашид энэ чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллах юм.

О.Онон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-08-21 09:48:39
    уурхайгаа өөртөө бүрэн ав л даа. ЛУС САВДАГ УУЛЫН ЭЗЭН МИНЬ ЭЭ. гадны лай нарыг ниргээд эрлэгт аваг