Газар эзэмших өргөдлийг цахимаар авснаар авлига үгүй болно
Иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх журам болон шинэ суурьшлын бүсэд хийгдэж буй хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний талаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Н.Батсууриас тодрууллаа.

-Нийслэлээс энэ жил 52 байршилд иргэдэд шинээр газар эзэмшүүлэхээр зар­ла­сан. Эдгээрээс хэд нь танай дүүргийн нутаг дэвс­гэрт хамрагдаж байна вэ. Газар зохион байгуулалтын ажлын явц ямар байна?

-НИТХ-аас өнгөрсөн жил шийдвэр гарч, нийслэлийн 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлүү­лэхээр болсон. Манай дүүргийн хувьд 9, 20, 23, 24 дүгээр хо­рооны нутаг дэвсгэр, 15 байршилд шинэ суурьшлын бүс зарлагдаад байна.

Эдгээр нь бүгд Улиастайн аманд байрлаж байгаа. Одоогоор сонгогдсон газруудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх, НИТХ дээр газар өмчлүүлэх шинэ журам боловсруулах ажиллагаа явагдаж байна.

-Иргэдээс газар өмчлөхийг хүссэн өргөдлийг энэ удаа цахим хэлбэрээр авах бол­сон. Шинэ журмын талаар манай уншигчдад ойлголт өгөхгүй юу?

-Хэдийгээр эцсийн байдлаар батлагдаагүй байгаа ч гэсэн шинэ журмын төсөл ерөнхийдөө бэлэн болсон. Өмнөх журмаас ялгагдах гол онцлог нь иргэд өргөдлөө цахимаар өгдөг болсон явдал. Өмнө нь бол иргэд өөрсдөө өргөдлөө өгдөг, дүүргийн газрын албан дээр дараалал үүсч, хүндрэл учирдаг байсан.

Харин одоо иргэд Нийслэлийн өмчийн харилцааны газрын http://www.umch.ub.gov.mn/ хаягт бүртгүүлэх юм. Мөн өмнө нь иргэд газраа өөрсдөө сонгоод буудаг байсан бол одоо мэргэжлийн хүмүүс төлөвлөлтийг хийж, зөвхөн боломжтой газруудыг зааж өгч байгаагаараа ялгаатай. Байдлыг арай илүү эмх цэгцтэй, зохион байгуулалттай болгож байна гэсэн үг л дээ.

Өмнө нь иргэд аятайхан харагдсан газартаа дур мэдэн буудаг байснаас болж одоо зарим газарт гудамж, хаалганы хаяг тодорхойгүй, автомашины гарц байхгүй замбараагүй байдалтай байгаа шүү дээ. Гал усны аюул гарлаа гэхэд очих боломжгүй болж хүндрэл үүсдэг байдал одоо ч гарсаар байгаа. Шинэ суурьшлын 52 бүсэд энэ байдал гарахгүй.

-Өмнө нь хэн түрүүлж өргөдлөө өгсөн нь газраа өмчилж авдаг байсан. Шинэ журмаар өөрчлөгдсөн үү?

-Тийм ээ. Өмнө нь хэн түрүүлж өргөдлөө өгсөн нь авдаг байсан. Харин одоо бол нэг газар дээр хэдэн ч хүн өргөдлөө өгч болно. Нэгэнт газар нь хязгаарлагдмал нөөцтэй, газар өмчилж авах хүсэлтэй иргэд олон байгаа үед тохирсон оновчтой арга. 500 иргэнд өмчлүүлэх газар дээр 5000 хүн бүртгүүлсэн байж болно. Тэднээс 500 нь л газраа авна гэсэн үг.

-Энэ чинь тэгвэл сугалаа шиг болчихож байгаа юм биш үү. Маргаан гарах вий гэж болгоомжлохгүй байна уу?

-Бүртгэх, сонгох ажлыг компьютерийн программ хийх учраас ямар ч маргаан байхгүй. Сонгогдсон хүний гар утсанд мессэж очно. Мессэж авсан хүн журамд заасан хугацаанд бичиг баримтаа бүрдүүлж аваад л болно.

-Шинэ журмын дагуу цахи­маар бүртгүүлэх боломж­гүй иргэд газар өмчилж чадалгүй орхигдох юм биш үү?

-Нэн ядуу хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй, цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй хүмүүс байгаа. Бид ийм хүмүүсийг хэрхэн бүртгэх талаар олон санаа оноо дэвшүүлж ярилцсан. Тийм иргэдийг бүртгүүлэх үүрэгтэй ажилтнуудыг хороон дээр суулгая гэх мэтээр янз, янзаар үзсэн ч бүтэхгүй юм билээ. Тэдгээр иргэд ах, дүү таньдаг хамаатан садныхаа тусламжтайгаар бүртгүүлэх боломжтой гэж үзсэн.

-Газартай хүн дахиж газар өмчилж авч болох уу?

-Өмнөх газраа худалдаж авсан бол болно.

-Танай дүүргийн хувьд газрын харилцааны асууд­лаар гардаг хүндрэлтэй асууд­лууд нь юу вэ?

-Ер нь дүүргийн хэмжээнд газрын харилцааны чиглэ­лээр ярих зүйл их бий. Зөвшөөрөлгүй газар буусан иргэд их байна. Эхлээд буучихдаг, хэдэн жилийн дараа гэрчилгээг нь авчихна гэсэн хуучин сэтгэлгээгээр хандаж байгаа иргэд олон байна. Ийм нөхдийн газрыг удахгүй чөлөөлнө. Манай дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг хорих ангийн эзэмшлийн газарт айлууд буучихсан байх жишээтэй.

-Тэгэхээр тэр айлуудын газрыг чөлөөлөх нь ээ?

-Тэгнэ. Удахгүй албадан нүүлгэнэ, бөөн юм болно. Өмнөх шиг “Энэ аятайхан газар байна” гээд буудаг байдал одоо үгүй болно.

-Журам боловсруулах ажил­ла­гаанд оролцож бай­гаа хүний хувьд, шинэ жур­мын гол давуу талыг юу гэж харж байна?

-Дээр хэлсэн, дэг журам, эмх цэгцээс гадна газрын харилцааг тойрсон авлига үгүй болно. Ер нь, өмч хөрөнгө хуваарилах аливаа үйл явцад хүн оролцохоор л асуудал үүсдэг байхгүй юу. Харин шинэ журам гарснаар бүх зүйлийг компьютер хийж байгаа учир хэндээ авлига өгөх билээ. Нөгөө талаар газрын харилцааг зохицуулах чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдад ч амар болж байгаа юм.

Х.Бат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-09-09 05:07:50
    энэ чинь шал худлаа юм билээ манайх 9 хүн газаргүй хашаагүй гэтэл нэг ч хүн сонгогдоогүй газаргзй хүнд өгөх байсан юм бол 1-нь ч гэсэн сонгогдмоор юм да бүгд л утсанд нь сонгогдоогүй хариулт ирсэн энэ луйвар ш дэ
    202.72.247.138
    Мэдэгдсэн Хариулах
  • maamaa 2014-09-09 05:06:56
    энэ чинь шал худлаа юм билээ манайх 9 хүн газаргүй хашаагүй гэтэл нэг ч хүн сонгогдоогүй газаргзй хүнд өгөх байсан юм бол 1-нь ч гэсэн сонгогдмоор юм да бүгд л утсанд нь сонгогдоогүй хариулт ирсэн энэ луйвар ш дэ
    202.72.247.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-05-09 10:38:12
    Энэ сайтад яаж бүртгүүлэх вэ? зөвлөгөө өгөөч http://www.umch.ub.gov.mn/
    202.126.95.83
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-05-07 23:57:52
    БИ ГАЗАР ХУДАЛДАЖ АВАХДАА ТЭР ҮЕД МЭДЭХГҮЙГЭЭСЭЭ БОЛООД БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭГЭЭР АВСАН БОЛОХООР ОДОО ДАХИН ҮНЭГҮЙ ГАЗАР АВЧ БОЛОХ БОЛОВ УУ?
    112.72.11.121
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-05-07 23:57:52
    БИ ГАЗАР ХУДАЛДАЖ АВАХДАА ТЭР ҮЕД МЭДЭХГҮЙГЭЭСЭЭ БОЛООД БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭГЭЭР АВСАН БОЛОХООР ОДОО ДАХИН ҮНЭГҮЙ ГАЗАР АВЧ БОЛОХ БОЛОВ УУ?
    112.72.11.121
    Мэдэгдсэн Хариулах
  • davgaa  2014-05-07 14:53:45
    hanas yaj holbogdoj tsahim helberer gazara awah yum be todorhoi tailbarlaad ogoche
    182.160.40.226
    Мэдэгдсэн Хариулах