“Үндсэн хуулийн 6.2 заалтаар санал асуулга явуулах ёстой”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар,  МАХН-ын  Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, хуульч  Ё.Бямбатогтох, Р.Өсөхбаяр нарын  хамт Үндсэн хуулийн 6.2 заалттай холбогдуулан  өчигдөр Төрийн ордонд  мэдээлэл хийлээ.

С.ГАНБААТАР: ЭНЭ УИХ-Д  АЛДААГАА ЗАСАХ БОЛОМЖ БИЙ

 -Эрх баригчид  дэндүү биеэ тоож байна. МАН сонгуульд оролцохдоо, ард түмнээс санал гуйж байхдаа Үндсэн хуулийг 100 хувь ард түмнээсээ асууж шийднэ  гэсэн. Гэтэл энэ  байр сууриасаа ухарсан. Үндсэн хууль бол төр, засгийн эрхэнд гарсан эрх мэдэлтнүүдийн эрхийг хазаарлах,  дур зоргыг нь зогсоох хууль. Тэд харин 750 хуулиар ард түмнийг хуульчилдаг. Үндсэн хуулийн зургадугаар заалтаар өнөөдөр  газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар ард түмнээсээ санал асуулга авах нь зүйтэй. Ард нийтийн  санал  асуулга явуулах хуулийн төсөл, тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх болно. Бид ийм санал гаргаж байна. Харин ямар томъёоллоор санал асуулга явуулах вэ. Газар, түүний баялаг улсын өмч, ард түмний дундын өмч гэдэг томъёоллын талаар ард иргэдийг саналаа ирүүлэхийг хүсч байна. Орон нутгийн сонгуулиар Үндсэн хуулийн 6.2 заалт ямар томъёололтой байх вэ гэдгийг ард түмнээсээ асуух бүрэн боломж энэ УИХ-д байгаа. Энэ боломжоо ашиглах  байх гэж  би харж байна. Үүний төлөө ард иргэдтэйгээ хамт байх болно.

Т.БАЯРХҮҮ: БАЙГАЛИЙН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ МӨН, ЭСЭХЭД ХАРИУ ӨГҮҮЛНЭ

-Бид Үндсэн хуулийн 6.2 заалт дээр  энгийн зүйл ярьж байгаа. 1992 оны Үндсэн хуулиар  гагцхүү  ард түмний  мэдэлд байсан байгалийн баялаг буюу газрын хэвлий доорх баялаг төрийн өмч гэдэг зохицуулалтаар 2009 онд Оюутолгойн гэрээ зурахад төрийнхний мэдлээр алдагдсан. Түүнээс хойш эдийн засаг, санхүүгийн том хямрал нүүрлэсэн. Тиймээс  төр өмчлөхөө  болиод  ард түмэн өмчилдөг болгоё гэж асуудал дэвшүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн баялгийн эзэд нь мэддэг эрх дарх бүхий хүмүүс нь ард түмэн өөрсдөө болооч гэж яриад байгаа юм.

Гэтэл эрх баригчид 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “төрийн нийтийн өмч” гэдэг тодорхойлолт  оруулчихаад үүнийгээ ард түмэн гэж тайлбарлаад, янз бүрээр мэлзэж булзаад  байгаа. Ард түмэн бидний зүгээс бол  маш тодорхой зүйлийг хүсч байгаа юм. Үүнийгээ яг томъёолчихооч, зүгээр л ард түмний өмч болгооч. Тэгвэл бүх зүйл тодорхой болно гэж хэлээд байгаа юм. Яагаад байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж бидний зүгээс  шахаад байна  вэ гэвэл,  ард  түмний өмч болсон тохиолдолд  өмнө нь С.Баярын, Ч.Сайханбилэгийн өмч байсан Оюутолгойн гэрээг жинхэнэ эзэн нь болох ард түмэн өмчлөх эрх нээгдэнэ. Тэгвэл ард түмэн өмчийн эзэн учраас Оюутолгойн гэрээг цуцлах Үндсэн хуулийн нөхцөл боломж бүрдэнэ. Ингээд дахиж хэлэлцээр хийж суух нөхцөл бий болно. Тэд монголчуудыг маш удаан хугацаагаар өрөнд оруулж суусан. Тэгвэл цаашид ийм шаардлага байхгүй дуусгавар болно. Ард түмний амьдралыг хямрааж  дордуулаад байгаа энэ хортой, уршигтай  гэрээг засъя гэж бид шахаж, шаардаад байгаа юм. Гэтэл УИХ энэ асуудлаар тодорхой хариу өгөхгүй байгаа. Маргааныг хагалж, байгалийн баялаг цаашид ард түмний өмч байх уу, үгүй юу гэдэгт хариу өгөх ёстой. Иймээс хариу тодорхой болтол  бидний шаардлага хэвээр үргэлжилнэ. Тэмцэл ч бас үргэлжилнэ. Та бүхэн санаж байгаа байх С.Ганбаатар гишүүн анх Оюутолгойн гэрээ яригдаж эхлэхээс тэмцсэн. Өнөөг хүртэл арав гаруй жил өнгөрлөө. Үндсэн хуулийн 6.2 заалт дахь төрийн өмч гэдэг заалтыг бариад Оюутолгойн гэрээг тухайн үед С.Баяр зурсан. Дараа нь Ч.Сайханбилэг баталгаажуулж сунгасан. Тэгэхээр заавал ард түмний өмч гэж томъёолоогүй тохиолдолд энэ байдал арилахгүй, засрахгүй. Иймээс бид тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцэнэ гэдгээ илэрхийлье.

Ё.БЯМБАТОГТОХ: НЭГ НАМ ХҮЧ ТҮРЖ ХУУЛЬ БАТАЛСНЫ  ХОР  ГАРЧ БАЙНА

-Үндсэн хуулийн 6.2 заалттай холбоотой асуудал сүүлийн үед нэлээд маргаан дагуулж, тэр нь бас газар авлаа. Байгалийн баялгийг хулгай хийх боломжийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Байгалийн баялаг бол  төрийн өмч мөн” гэсэн заалтаар олгож ирсэн. Үүнийг бид ард түмний дундын өмч гаж хуульчлах ёстой гэж шаардаж ирсэн. Өмнөх парламент, УИХ, Ерөнхийлөгчид удаа дараа  хандаж байсан. Харамсалтай нь бидний  шаардлагыг хүлээж авалгүй хүч түрэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны үр дагавар одоо гарч эхэлж байна.

6.2 заалтыг яаралтай өөрчлөх ёстой. Шаардлагатай гэж үзвэл энэ асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулах нь зүйтэй юм.

Р.ӨСӨХБАЯР: ХУУЛИЙН ЦООРХОЙ, СОНГУУЛИЙН ГАЖГИЙГ ХАМТАД НЬ ЯРИНА

-Би хоёр асуудлыг хэлье. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 6.2 заалттай холбоотой  асуудал, нөгөө нь сонгуультай холбоотой улс төрийн намуудын байр суурийн тухай юм.

Өнөөдөр Үндсэн хуулийн 6.2 заалт  нийгмийн том хэлэлцүүлэг болж өрнөж байна. Хууль маш тодорхой байх ёстой. Бас хэн бүхэнд ойлгомжтой байх ёстой. Аливаа шат дараалал, эрэмбэгүйгээр бүх хүнд ойлгогдохоор хүртээмжтэй байх ёстой. Тэр дундаа Үндсэн хууль энэ бүх шаардлагыг хангаж байх ёстой. Үндсэн хуулиар байгалийн баялаг ард түмний өмч  гэж тайлбарлаж байгаа бол яагаад ард түмний дундын өмч гэж зааж оруулаагүй юм бэ. Яагаад “төрийн нийтийн өмч” гэж оруулчихаад түүнийгээ ард түмний өмч гэж тайлбарлаад байгааг нь өнөөдрийн эрх баригчдаас асуух ёстой.

Хоёрдугаарт, өнөөдрийн бас нэг гаргаж тавих асуудал бол сонгуультай холбоотой улс төрийн намуудын шийдвэр  юм. 2020 оны УИХ-ын ээлжит бус сонгууль шударга бус болсон. Ил, далд маш их мөнгө тараасан. Илээр бол төсвийн мөнгийг захиран зарцуулсан, ноосны урамшуулал олгож, халамжийн мөнгө гэнэт шийдэж  тараах гэх мэтээр ард түмнээ барьцаалсан. Нөгөө талаар далд хэлбэрээр 50-100 мянган төгрөг тараасан. Хөдөө орон нутагт 100-150 мянган төгрөгөөр хонийг нь худалдаж авсан, сонгогдсон нөхцөлд мөнгөө авахгүй, сонгогдоогүй бол ирж хонио авна шүү гэх мэтээр ард түмнээ барьцаалж төрийн эрхийг хууль бусаар авсан нь гэмт хэрэг гэж улс төрийн намууд үзэж байгаа. Саяхан Ерөнхийлөгчид өргөх бичиг барьсан нь ч гэсэн сонгуулийн булхай луйвартай холбоотой байсан. Бид хуулиа, төрийн сонгуулиа  шударга болгохгүйгээр  улс орноо хөгжүүлж чадахгүй. Иймээс асуудлыг нэг нэгээр нь ярих бус цогцоор нь ярих ёстой гэж үзэж байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Зотол
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • М 2020-08-26 11:02:00
    Манай малуудтай юү ч яриад нэмэргүй ээ Гөнбаатараа
    162.158.118.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-08-25 23:41:32
    Ард түмний өмч гэхээр хэн? хэрхэн захиран зарцуулах вэ? Дэлхийн бүх ард түмнээс тогттдог бүр эзэнгүй болгох хэлбэр биш үү?
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • 20200825 2020-08-25 09:16:35
    Шударга бус улсууд шударга ёс гэхээр ой гутмаар юм.
    172.69.34.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-08-25 08:34:06
    Тэнэг л биш бол газар нутгаа алдчих эрсдэл байхгүй энэ сэдвээр улс төр бүү хий
    162.158.119.32
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-08-25 08:08:45
    Шударга бус улсууд ард түмэн шударга ёс гэхээр ой гутмаар юм.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-08-25 02:54:56
    Ү/Х ын 6-Р ЗҮЙЛЭЭР МОНГОЛЫН ТЭТГЭВЭРИЙН ХҮМҮҮС АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДООС ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛҮҮЛЖ ,ЗАРИМ НЬ 1 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭХ НЬ ТЭГЭЭД БУРУУ ЮУ ,,,,
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Д 2020-08-25 02:35:57
    Ард түмэн, хэл соёл, газар нутаг салшгүй холбогдож байж Монгол орон мөнх оршино. Иймээс ард түмний санал гол үүрэгтэй.
    162.158.7.110
    Мэдэгдсэн Хариулах