Жирийн иргэдэд ээлтэй төрийн “төмөр нүүр”

Бид нийгмийн харилцаанд оролцохдоо нэг талаас эрх эдэлж, нөгөө талаас бусдын өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг. Хэрвээ бид хууль, журмыг мэдэхгүйн улмаас бусдын эрх, эрх чөлөөг хөндөж, нийгмийн дэг журмыг зөрчвөл хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Гэхдээ энэ хариуцлагыг арга хэлбэр өнөөдрийн нийгэмд ялгамжтай байгаад нийгэмд шүүмжлэл хүлээж байна. 

Улс орноо хэдэн зуун тэрбумаар нь хохироосон, нийгэмд тарьсан хорь хохирол нь нүдэнд харагдаж гарт баригдахаар их.  Эх орныхоо эд баялгаас өм цөм дутаасан, жирийн иргэдэд хүрэх зээл тусламжид хуруу дүрсэн, хувьдаа завшсан тэдэнд төр байж болох хамгийн бага хэмжээгээр ял оногдуулж буй дүр зургийг бид өнгөрсөн өдрүүдэд хангалттай харлаа. 

Хэдхэн хоногийн өмнө Төвийн аймгийн нутаг дэвсгэр Сөгнөгөрийн амнаас машин машинаар мод зөөж байгаа тухай мэдээлэл цахим орчинд тархав. Улмаар Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ-ны ой хөгжлийн төв, Төв аймгийн цагдаагийн газар, сум дундын ойн ангийн алба хаагчид хамтран шалгалт явуулахад гурван аж ахуй нэгж, зургаан иргэн мод бэлтгэснийг илрүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.Яг энэ үйл явц жилийн жилд өрнөдөг ч асуудал тэгсхийгээд намждаг. Хэрхэн яаж шийдвэрлэгддэг нь тодорхой биш. Яг ийм байдлаар хичнээн га газарт ой сүйтгэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Хариуцлага байгаа олдоггүй учраас уу, эсвэл...Ямар ч байсан уулнаас хууль бусаар мод буулгах хэсэг байсаар байна. Үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөх хэсэг ч нэлээдгүй...

Тэгвэл яг хариуцлага үүрдэг хэсэг хаана байна вэ? Мэдээж тэд бол жирийн иргэд. Яг жилийн өмнө мэргэжлийн хяналтынхан ТҮЦ-д тамхи зарж байсныг илрүүлж, хариуцлага тооцсон тухай мэдээлэл нийтэд хүрч, үүнийг нь олон нийт элэг доог болгон хүлээн авсан. 

Яг үүн шиг ойгоос тал уут боргоцой  түүсэн хүүхдүүдийг цагдаа нар ирүүлжээ. Үүнийгээ цахим орчинд зураг хөрөгтэй нь байршуулж "боргоцойг нь хураан авч, зохих хариуцлага тооцсон" гэжээ. Энэ мэдээлэл мөн л нийгмийн шүүмжлэлийг хүлээж байна.

Монгол улсын иргэн хүн Монгол Улсын хууль журмандаа захирагдах нь зүйн хэрэг. Гэхдээ ширхэгийг тамхи, тал шуудай боргоцой үүрсэн жирийн иргэндээ ийн хатуурсаар байгаагийн хажуугаар дуугүй өнгөрөхөд бэрх. Үүнийг  товчхондоо жирийн иргэдэдээ ээлтэй төрийн “төмөр нүүр” гээд хэлчихвэл буруудахгүй мэт. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • О 2020-08-26 10:34:43
    Өөрсдөө сонгочоод битгий олон яриад бай онон гуай
  • tomoo 2020-08-25 17:26:35
    Turiin tomchuudad hui yaj uilchilj chadah bilee? Ted uursdduu zohioson huuli guuli shuu !uuniig yanav???
  • Зочин 2020-08-25 08:25:59
    Ар гүнтэд даваа давангуут л модон дотор ганцхан сарын дотор 2 давхар хаус бариад суучихсан ба зам тавьчихсан ҮҮНИЙГ ТӨРИЙНХӨН ХАРСАН Ч ХАРААГҮЙ