''Дашваанжил'' ХХК-ийн долоон тонн газ тээвэрлэж явсан чиргүүл унажээ
Завхан аймаг, Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 255 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ Улаанбаатар хотоос тус аймгийн Тосонцэнгэл сум руу 7 тн газ тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу руу унажээ.

Ослын дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус аймаг дахь “Дашваанжил” ХХК-ийн салбарын 3 ажилтан мөн өдрийн 15:00 цагт очиж, хамгаалалтад авч аюулгүй байдлыг ханган ажилласан байна. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-08-26 08:01:28
    Гааз болохоороо дээшээ дэгдчихдэг юм болуу
  • зочин 2020-08-26 01:53:00
    ДАШВААНЖИЛ ч хогийн газар шүү
  • azaaa 2020-08-25 07:28:59
    Хурдан арга хэмжээ авсан нь яаамай даа, илүү ноцтой юм болоогүй юм байна. Солонготын даваа ч хүнд даваа шүү.
  • !!! 2020-08-25 04:42:05
    "Дашваанжил"-ын ахуйн гаазын шар баллоны крант нь гацаж галаар шүршдэг аюултай юм билээ шүү!!!
    • Үнэнбат 2020-08-25 05:26:23
      Зүгээр л байдаг ш дэ. Манайх сүүлийн 3 жил ашиглаж байна. Битгий тэгэж худлаа ярьж байгаа ч тэгээд ч тэр баллон чинь олон улсын ISO чанарын үзүүлэлтэй юм билээ....
  • зочин  2020-08-25 03:57:12
    жижиг машинууд гэхээс илүү том машины бүрэн бүтэн байдлыг хангаач дээ өндөр уул усанд явж чадахгүй хүн ардад хүртэл гай тарьж байна даа
  • Зочин 2020-08-25 03:32:17
    Энэ Норд бенз машин чинь олигтой эд биш байна даа. Тувт л унаад байх юм. Дахиж авч болохгүй л юм шмиг бн даа