Эмийн агентлаг байгуулна гэв үү
ДЭМБ-аас хийсэн судалгаагаар орж ирж байгаа импортын эмийн гурван эм тутмын нэг нь хуурамч. Манай улс Азийн бүсийн бусад орнуудаас 2-3 дахин илүү үнэтэй эм хэрэглэдэг. Яг ийм мэдээллийг албаныхан өгч байна. Иймээс энэ асуудалд цэг тавих болсон гэдгийг албаныхан хэлж байна. Угаас эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ жилээс жилд ямар ч хяналтгүйгээр өсөж байна. Мөн эмийн чанар, стандартын асуудал ч мэрэгжлийнхний санаа зовоосон асуудлын нэг болоод байгаа юм.

Иймээс Монгол Улсын Их Хурлын долдугаар сарын 7-ны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “24.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” гэж нэмэхээр тусгаад байна. 

Энэ талаар салбарын сайд “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулах шаардлагатай. Орон тооны хувьд нэмэгдэх боловч эм, эмнэлгийн хэрэгсэлд гарах төсвийн хэмнэлт нь хэд дахин илүү гэж харж байгаа. Манай улсын хувьд цөөн хүн амтай ч эм,эмнэлгийн хэрэгсэл маш их тоогоор яригддаг. Энэхүү агентлаг нь эмийг одоо авч байгаагаас хямд авах, цаашлаад хяналт тавих чиглэлтэй байна” хэмээж байна. 

Түүнчлэн манай улсад худалдаалагдаж буй эмийн 19 хувь нь улсын бүртгэлд бүртгэлгүй, 14 хувь нь стандартын бус. Иймээс Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдах бөгөөд ингэснээр чанар, бүтээгдэхүүний хяналтыг нэг сувгаар хийх, үнийг зохист хэмжээнд байлгах, эмнэлгүүдийн худалдан авалтыг нэгтгэн зохион байгуулалт хийдэг болох юм.

Нэг үгээр эмийн агентлаг байгуулагдсанаар манай улсад ямар хяналтгүй явж ирсэн эмийн чанар стандарт, үнийн асуудлууд цэгцрэх юм. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-08-27 03:17:13
    Эрүүл мэндийн яам, энэ салбарынхны луйвар хийж амьдарч бгаа арга. нэг талдаа эмч нөгөө талдаа наймаачид
  • J 2020-08-26 10:28:19
    За нэг том хээль хахуулийн сүлжээ гарах нь дээ. Валютийн ханшаа буулгахгүй байж үнийн өсөлт гэж ярьж болохгүй дээ
  • яана даа 2020-08-26 09:39:59
    ЭМЯам дийлэх ажил биш үү? ЗААВАЛ яам, агентлаг шинээр байгуулж байж асуудлыг шийдэх хэрэг байна уу?