''Тод каннам'' эмнэлгийн эмч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа
“Тод Каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2019 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. Тус эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болсон юм. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”-т заасан гэмт хэрэгт Д.Тодномбат /мэс заслын эмч/, Б.Мөнгөнчимэг /нойрсуулагч эмч/ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд:  

 1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох

 2. Гэрч Д.Тодням /Тод каннам эмнэлгийн захирал/-ын оролцоо байгаа эсэх болон иргэний хариуцагчаар тогтоох эсэх

 3. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй

4. Нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-08-26 06:13:34
    Хуулийн шаардлага хангаагүй яллах дүгнэлт гэхээр юу болж таарах вэ. Хуулиа барьж дүгнэдэггүй прокурор бас байдгийн байхдаа
    172.69.135.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Monogl 2020-08-26 01:52:21
    Манай ажлын нэг охин үргэлж уйлчихсан юм шиг бүлцийсэн нүдтэй явдаг юм, сүүлд сонсохнээ монголд давхраа хийлгүүлсэндээ хүссэн хүсээгүй үргэлж уйлах болсонжээ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах