Гар утасныхаа цэнэгийг түүнд даатга
Сөүлийн  үндэсний их сургуулийн Биороботын  лабораторийн эрдэмтэд утасны гэр болон 300 грамм хүртэл ачааг тээвэрлэх чадалтай систем суурилуулсан робот бүтээсэн байна. Ухаалаг утсанд зориулсан шинэ гэр нь гар утасны дэлгэц болон утсыг гэмтэж бэртэхээс хамгаалсан давхар хамгаалалттай аж. Мөн олон зурагтай учраас гар утсаа гангалах, гаднах үзэмжийг нь өөрчлөхөд ашиглаж боломжтой юм байна.  Мөн тэд ухаалаг гар утсанд зориулсан энэ гэрээ жижиг хөдөлгүүрээр тоногложээ.

Тиймээс гэр нь хөдөлгүүрийнхээ тусламжтайгаар ухаалаг гар утсыг утасгүй цэнэглэгч рүү зөөснөөр утсаа цэнэглэж болох аж.  Эрдэмтэд кэйскравлер гэж нэрлэсэн хөдөлгүүрийн тусламжтайгаар утасны гэрийг зөөх гэр  нь олон жижиг робот хөлтэй юм байна.

Түүнээс гадна бусад ухаалаг утсыг хамгаалдаг гэрнээс адилхан  кэйскравлер робот гэр нь гар утсанд нэмэлт төхөөрөмж суурилуулдаг байна. Мөн 300 грамм хүртэл ачааг зөөх чадвартай. Ухаалаг гар утасны дундаж  жин 200 грамм хүрэхгүй байдаг бол робот гэр нь зөвхөн 22.7 грамм жинтэй гэнэ. Гэхдээ одоогоор сайжруулан хөгжүүлж байгаа өөрөө явагч  ухаалаг утасны гэр нь  тодорхой заасан зүгт явж чаддаг байна.Түүнээс гадна зохион бүтээгчид нь  ухаалаг гар утасны функцийг өөр даалгавар  гүйцэтгэхэд туслуулахын тулд хурдан хөдөлгөөнийг нь ашиглах, хэрэглэгч рүү буцаж очдог болгохоор төлөвлөж байгаа гэнэ.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сайлчин сэтгүүлж 2020-08-26 09:01:43
    Сайландаа яараад биччилээ, ойлгомжгүй бол дахин дахин умшаарай плииз
    • Адуужин сэтгүүлж 2020-08-27 01:34:57
      Ажлаа сайн кийхгүү бол больж болно шүү. Би адуу малаа оркичоод энд бааж л байндаг.
  • зочин 2020-08-26 08:38:28
    юу хэлэх гэсэн юм бол