УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Дэгийн хууль зөрчсөн үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлахтухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн зарлагын дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулах үүрэг хүлээсэн байв. 

Гэвч тэрбээр танилцуулга хийхдээ “Төсвийн зарлагын дэд хорооны дүгнэлтийг төсвийн байнгын хорооноос бичиж өгсөн. Төсвийн байнгын хорооноос бичиж өгсөн дүгнэлтийг унших юм бол Монгол Улс Засгийн газрыг өнгөрсөн хугацаанд төсвийн асуудлаар явуулсан будлиантай зүйлийг талархан дэмжигч болж хувирах гээд байна. Ийм учраас өөрийн дүгнэлтээ уншина аа” гээд энгэрийнхээ халааснаас цаас гарган дүгнэлтээ уншлаа. 

Үүнд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж Дэгийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа талаар байр сууриа илэрхийлээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Байнгын хороо, Дэд хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулдаг. Дэгтэй. Дэгийн хуультай. Үүнийг олонхоороо яриад шийдээд дүгнэлтүүд гарч байгаа гэж ойлгож байгаа. Санал дүгнэлтийг өөрийнхөөрөө уншиж танилцуулж болдог юм уу? Дараа асуудлыг өөрийнхөөрөө танилцуулаад явж болох уу?Дур дураараа танхим дотор туучаад байх юм уу? 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Төсвийн зарлагын дэд хорооны дарга дүгнэлтээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан материал гишүүдэд байна. Өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан дүгнэлтээ уншихгүй халааснаасаа бичиг гаргаж ирээд унших нь хуульд нийцэх юм уу? Өнгөрсөн долоо хоногт Б.Пүрэвдорж гишүүн ёс зүйн алдаа гаргалаа гээд чуулганд суух хугацаагаа хязгаарлуулаад байсан. Дахиад дэгийн тухай хууль зөрчихөж байгаа юм биш үү? 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Наран 2020-08-28 03:40:58
    Ардчилсан намаас их хуралд суугаа одонтуяа пурэвдорж нар оорсдийн дуртай юмаа ярьж суудаг их хурлын гишууний ес зуйтгуй нохдод санкулна хэрэгтэй юм биш уу хурлы...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-08-27 09:05:02
    УИХ д сууж байгаа УИХ ын гишүүн гэдэг сэтэртэй хамгийн тэнэг, биеэ тоосон, өөрийгөө их мэддэг гээд бодчихсон увайгүй адгуус АН ын бууны эргүү нохой
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорнод зочин 2020-08-27 05:38:29
    Пүрэвдорж Ковид-19-тэй холбогдуулж ЗГ-ийн авсан арга хэмжээг Төсөв буруу зарцуулсан гэх.МАН-ыг буруутгахаас өөр юм ярьж мэддэггүй.Хэсэг ардыг буруу уруу татдаг
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-08-27 05:00:43
    Энэ Пүрэвдорж гэгч нөхөр хууль ёс гэдэг юмыг бүр тоохоо больж дураараа орилж явдаг нэгэн болж хувирчээ.Их хурлын дарга жаахан зангарагтай байх хэрэгтэй байнаа
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-08-27 03:45:21
    Энэ эрхэм дэгийн хууль зөрчсөн нэг их өөрийгөө тоосон амьтан
    162.158.118.131
    Мэдэгдсэн Хариулах