Үнс, нурмаа ил задгай асгахгүй байхыг анхаарууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх долоо хоногийн өдөрлөгийг энэ онд хамгийн олон удаа обьектын гал түймэр гарсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5, 9, 14 дүгээр хороодод зохион байгуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны урд талбайд нэгдсэн өдөрлөг боллоо.

Өдөрлөгийг нээж ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар үг хэлж, амжилт хүслээ.

Өдөрлөгийн үеэр Онцгой байдлын албан хаагчид Газар хөдлөлтийн үед иргэнийг хэрхэн аюулгүй өндөр барилгаас буулгах, Шатаж буй авто машины галыг унтрааж, иргэнийг аврах, 35 метр сунаж барилгын найман давхар хүрэх боломжтой шатыг аврах ажиллагаанд хэрхэн ашиглах, газар хөдлөлтийн үед хэрхэн өөрийгөө хамгаалах талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчид, иргэд олон нийтэд танилцууллаа.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү “Гал гарах үндсэн шалтгаан иргэдийн хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдал болоод байна. Ер нь 10 гал тутмын долоо нь айлын орон гэр байшинд гарч байгаа. 2013 онд 600 гаруй гал гарсан эдгээрийн 500 орчим нь иргэд үнс нурмаа замбараагүй задгай асгасанаас үүдсэн байгаа. Тиймээс иргэдийгээ анхаарал болгоомжтой байж хүйтний улирал эхэлж байгаа энэ үед үнс нурмаа ил задгай асгахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.