Тарваганы толгой тутамд 640-700 мянга төгрөгний торгууль, нөхөн төлбөрийг ногдуулна
 БОАЖ-ын сайдын 2017 оны тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг  хориглосон. Манай улсын хувьд энэ жил тарваган тахлын өвчлөл, сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдийнхээс идэвхтэй байгаа бөгөөд нийслэлийн товчоодод тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд 24 цагийн хяналт шалгалтыг хийж байна. Энэ хугацаанд 69325 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 14 ширхэг түүхий тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлээд байна.  Тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их байдаг.

Тэгвэл хууль бусаар тарвага агнасан этгээд хэдэн төгрөгний нөхөн төлбөр, торгуулийг улсын төсөвт тушаадаг болохыг мэдэх үү?

Жишээлбэл: Тарваганы толгой тутамд
 
1) ЗТХ- ийн дагуу-300 мянга төгрөгний торгууль
2) Амьтны нөөцөд учруулсан хохиролын нөхөн төлбөр
Эм тарвага-400 мянга төг
Эр тарвага-340 мянга төг
Нийт 640-700 мянга төгрөгний торгууль, нөхөн төлбөрийг ногдуулна.
 
С.Цог

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.