ШӨХТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ''Иргэний зөвлөл'' байгууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Иргэний зөвлөл" байгуулах сонгон шалгаруулалтыг Үндэсний статистикийн хороотой хамтран өнөөдөр зохион байгуулсан байна. "Иргэний зөвлөл" нь ШӨХТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, иргэдийн оролцоог хангах чиг үүрэгтэй ажиллах юм. Уг орон тооны бус "Иргэний зөвлөл"-д нийт 9 хүнийг ажиллуулах бөгөөд Үндэсний статистикийн хороотой хамтран түүврийн аргаар олон нийтэд ил тод байдлаар сонгон шалгаруулалтыг явуулсан байна.
 
Сонгон шалгаруулах үйл ажиллагаанд ШӨХТГ дарга Б.Бат-Эрдэнэ, ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Т.Болор-Эрдэнэ болон холбогдох албаныхан оролцжээ.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.