Бүх цэргийн наадмын барилдаан болно
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цэргийн цол олгох бүх цэргийн наадам энэ сарын сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу гэсэн нийт 256 бөх хүч үздэг уламжлалтай.

Барилдааныг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу бөхчилсөн хэлбэрээр явуулах аж.

Бүх цэргийн баяр наадамд түрүүлсэн бөхөд " Цэргийн арслан " цол, үзүүрлэсэн бөхөд " Цэргийн заан " цол, шөвгийн дөрөвт шалгаран их шөвөгт үлдсэн бөхөд " Цэргийн харцага " цол, шөвгийн наймд шалгаран дунд шөвөгт шалгарсан бөхөд " Цэргийн начин " цолыг тус тус олгодог журамтай.
 

О.ГАЛ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.